Хятадын сансар судлалын IV өдөрлөг 04-р сарын 24-ний өдөр тохиож, сэтгэлд хүрсэн олон сайхан мэдээг хүлээж авлаа. Хятад улс сансрын нислэгийн 12 хөлөг онгоц, Тяньгүн-1 объект бүхий нисэгч аппарат, Тяньгүн-2 сансрын лабораторийг хөөргөж, 11 сансрын нисэгч давхардсан тоогоор 14 удаа сансарт аялаад буцан ирж, технологийн олон арвин шинэчлэл хийсэн юм. Бэйдөү хиймэл дагуулын хөтөч системийн 44 дэх дагуулыг саяхан хөөргөж, 2019 онд Бэйдөү хиймэл дагуулын нягтшилтай сүлжээг бүрдүүлэх ажлын салхийг хагалжээ. Ялангуяа удалгүй болох гэж буй Чан-Э-6 хиймэл дагуулаар саранд шинжилгээ хийх, Хятад улс анх удаагаа жижиг гараг одноос дээж авч ирэх ажлын явцдаа Олон улсын хамтын нийгэмлэгт ачааг нь авч явах боломжийг олгохоор болсон нь шинэ эриний Хятадын сансар судлалын нээлттэй хамтын ажиллагааны томоохон амжилт болох юм.
Хятадын сансар судлалын товчооноос гаргасан албан мэдээнд: ачааг нь авч явах төслийг саранд шинжилгээ хийх Чан-Э-6 хиймэл дагуулын тойрог замын аппарат болон газардах аппаратад хэрэгжүүлнэ. Үүнд, тойрог замын аппарат болон газардах аппаратад тус бүр 10 кг ачаа ачиж болно гэжээ.
Үүнээс гадна, дэлхийн бөмбөрцгөөс ойрхон оршдог жижиг гараг од буюу 2016 HO3-д шинжилгээ хийх явцад, Хятад улс “зардлаа өөрөө бэлтгэж, төлбөргүйгээр ачааг нь авч явах, тоон өгөгдлийг хуваалцах” зарчмын дагуу дэлхийд хандан, ачааны төсөл элсэж байна.
Хятад улс саран дээр зөөлөн газардаж чаддаг дэлхийн III том орон болсон бөгөөд мөн сарны хөрсөн дээр шинжилгээ хийсэн цорын ганц орон юм. 2016 онд, Хятадын сансар судлалын товчооны хариуцлагатан: Чан-Э-6 хиймэл дагуулыг 2020 оны үеэр хөөргөнө гэж мэдэгдсэн бөгөөд Хятад улс сансар судлалын салбарт олон оронтой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Энэ удаа Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгт Чан-Э-6 хиймэл дагуулын аялалд шинжлэх ухааны судалгааны ачааг нь авч явах албан ёсны нээлттэй боломжийг олгож, олон орны шинжлэх ухааны эрдэмтдэд сарны судлалын Хятадын төслөөр дамжуулан сарны талаарх шинэ мэдлэгийг хүртээх нь Хятад улсын зүгээс сансрын гүнд “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”-ын практик хийх бодит арга хэмжээ юм. Францын сансар судлалын үндэсний төвийн дарга сэтгэл хөдлөн хэлэхдээ: “Франц улс Хятадтай хамтдаа сарыг судална. Энэ нь Франц улс ч сарыг судлахаар болсныг харуулж байгаа юм. Өмнө нь бид үүнийг хийж байгаагүй. Энэ бол агуу их анхны алхам юм” гэжээ.
Өнөөгийн байдлаар, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд сарыг судлах 2 дахь өрнөл буй болж, Америк, Европын холбоо, Япон, Энэтхэг, Израиль, Хятад гээд бүгд л саран луу янз бүрийн шинжилгээний аппаратыг хөөргөж байна. Энэ удаа олон орон хүйтэн дайны сэтгэхүйгээр биш, шинэ мэдлэгийг эзэмшихээр зорилтоо болгож буй тул бүгд ажил хэрэгчээр хамтран ажиллах шаардлагатай байна.
Хятад улс олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нээлттэй байр суурьтай ажиллаж ирсэн тул сансрын гүний судалгаанд улам олон түнштэй болж байна.
Хятад улс шинжлэх ухааны судалгааны хиймэл дагуулыг олноор хөөргөж, төслийн хэрэглээний технологийн хэрэгцээ шаардлагаас шат өгсөн, сансар огторгуйн нууцыг тайлах шинэ мэдлэгийг эрэн хайх дээд түвшинд хөгжиж, Хятадын сансар судлал өөрийн арга хэлбэрээр бүх хүн төрөлхтний мэдлэгийн санд сансар огторгуйн нууцын тухай шинэ мэдлэгийг нэмэрлэх хүчин чадалтай болсон юм.
