Халуун амт
Халуун амтанд юуны түрүүнд халуун ногооны төрөл орно. Цус, хийн гүйдлийг идэвхжүүлдэг сайн талтай чбэ сэдрээх чанартай тул хэтрүүлбэл болохгүй аж. Ялангуяа шамбарам, ходоод гэдэсний шархлаа,залгиур хоолойн өвчтэй хүмүүс багаар хэрэглэх хэрэгтэй.


Исгэлэн амт
Зөв иссэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Яалангуяа сүү цагаан идээний исгэлэн амт чухал ачтай тустай хэдий ч ходоодны шүүс ихээр ялгарахад нөлөөлдөг тул ийм амттанд шунах хэрэггүй биз.


Гашуун амт
Гашуун амт хөөрлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлдэг. Өтгөн хатдаг хүн гашуун амттай бүтээгдэхүүн хэрэглэвэл зүрх дэлсэж,толгой эргэж, дотор муухайрч тавгүйтнэ.
Чихэрлэг амт
Энэ амт хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах үйлчилгээтэй. Ялангуяа зэрлэг жимс их тустай. Хэтрүүлэн хэрэглэвэл хэт таргална. Иймээс илүүдэл жинтэй болон чихрийн шижин өвчтэй хүмүүс тохируулан хэрэглэх нь зүйтэй.

Шорвог амт
Энэ амт хүний биеийн цус, хөлсөнд зайлшгүй хэрэгтэй. Гэвч хэтрүүлбэл зүрх, бөөрний үйл ажилгагаанд хүндрэл учруулж цусны даралтын хэмжээг алдагдуулдаг аж.
Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрбэл эмчид хандаж зөвлөгөө авахад илүүдэхгүй.
Бэлтгэсэн: Хавраа
