solongonews
Иргэний агаарын тээврийн ачааны онгоц 3.5 дахин нэмэгдэнэ
2019-12-06 10:03
Иргэний агаарын тээврийн ачааны онгоцны ирэх 20 жилд бараг 3.5 дахин нэмэгдэх болно.

Хятад улсын агаар аяллын корпорац сүүлийн өдрүүдэд Хятадын Ши Ань хотод “Хятадын иргэний нисэх онгоцны зах зээлийн урьдчилсан мэдээ”-г нийтэлж, 2038 он гэхэд Хятадын иргэний агаарын тээврийн ачааны онгоцны флотын хэмжээ 723 хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд 2018 оны эцсээр харьцуулахад бараг 3.5 дахин нэмэгдэнэ гэж магадалжээ.

“Хятадын иргэний нисэх онгоцны зах зээлийн урьдчилсан мэдээ”-д 2018 оны эцсээр Хятадын агаарын тээврийн компаниуд нийт 161 төрлийн ачааны онгоцтой байсан нь өмнөх оныхоос 13 нэмэгджээ. Үүнд, SF Airlines гэх мэт хувийн агаарын тээврийн компаниуд дотоодын агаарын тээврийн сүлжээг байрлуулах, Тайван руу нисэх ачаа тээврийн чиглэлийг ахиулан хөгжүүлж байгаад шалтгаалан нарийн биетэй ачааны онгоцны эрэлт нэмэгдсээр байна.

Одоогийн байдлаар Хятадын онгоцны флотын хэмжээ тийм ч том биш бөгөөд бүтэц нь боломжийн биш байгаа юм. 2018 онд бүх ачааны онгоцны ачааны ашиглалтын хэмжээ нь нийт агаарын ачааны 44.8 хувийг эзэлж байна. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахын тулд агаарын тээврийн салбар болон бүх ачааны агаарын тээврийн компаниуд хурдацтай хөгжиж, зөвхөн ачааны онгоцоор тээвэрлэсэн ачааны эзлэх хувь нэмэгдэж, 2038 он гэхэд 55 хувь хүрэх төлөвтэй ажээ. Цаашид энэ салбарын нэгдэн хөгжиж явц эрчимжиж, Хятад улс олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай 1-2 том ачааны агаарын тээврийн компаниа байгуулна.

Ирэх 20 жилийн хугацаанд Хятадын онгоцны хэмжээ ихээхэн нэмэгдэж, боломжийн хэмжээ, харьцаа зохистой тээврийн бүтэц бий болно.2038 он гэхэд Хятадын иргэний агаарын тээврийн ачааны онгоцны флотын хэмжээ 723 хүрэх бөгөөд үүнд 174 том ачааны онгоц, 219 дунд оврын өргөн ачааны онгоц, 330 нарийн биет ачааны онгоц багтана.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл