solongonews
Хятадын био эрчим хүчний хэмжээ 16.7 хувиар өсчээ
2019-05-04 20:57
Хятадын био эрчим хүчний хэмжээ 16.7 хувиар өссөн байна.

Хятадын эрчим хүчний үндэсний албанаас сэтгүүлчийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятадын био эрчим хүчний хэмжээ 24.5 тэрбум киловатт. цагт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар өсч, тогтвортой өсөлтөө хадгалсаар байна.

Эхний улиралд Хятадын био эрчим хүчний шинэ суурилагдсан хүчин чадал970 мянган киловатт, нийт суурилагдсан хүчин чадал 18.78 сая киловатт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19.2 хувиар өссөн байна.

Био эрчим хүч нь байгальд ээлтэй, нүүрстөрөгч багатай, цэвэр шинж чанартай сэргээгдэх эрчим хүчний чухал эх үүсвэр юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл