“Бэйдөү-3” системийн хиймэл дагуул хөөргөв
2018-11-02 16:17
“Бэйдөү-3” системийн хиймэл дагуул хөөргөв

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 1-ний 23 цаг 57 минутад БНХАУ Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3 зөөгч пуужингаар 17 дахь удаагийн “Бэйдөү-3” системийн бүх дэлхийн сүлжээ хиймэл дагуул хөөргөжээ.
Энэбол дэлхийн бөмбөрцгийн тогтмол тойрог замын дагуул бөгөөд мөн “Бэйдөү-3” системийн дэлхийн бөмбөрцгийн тогтмол тойрог замын анхны хиймэл дагуул юм. Эх сурвалжийн мэдээлснээр, хиймэл дагуул тойрог замдаа амжилттай орсон бөгөөд хойшидхэмжилт, үнэлгээний ажлаа үргэлжлүүлэн хийх болно.
“Бэйдөү” навигацын хиймэл дагуул бол Хятад улсын бие дааж хөгжүүлж, ажиллуулж буй бүх дэлхийн навигацын систем юм.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
