
Энэхүү Байлдаант улсын үеийн алтан бүргэдийн титэм нь одоо хүртэл Хятад улсад хадгалагдаж байгаа цорын ганц хоёр мянга гаруй жилийн түүхтэй Хүннүгийн “Хүгийн титэм”-ийн бодит эд болох төдийгүй “Хүгийн титэм”-ийн хэв загвар юм. Түүхийн үнэ өртөг ба урлагийн үнэ өртөг нь туйлын их байдаг.
Хууч судлалын мэргэжилтний үзэж байгаагаар энэхүү алтан титмийн засал нь Хүннүгийн хамгийн дээд ноёрхогч болох Чан Юйг вангийн титэм гэж таамаглаж байна. Харцгайн толгойт алтан титэм нь титэм ба титмийн бүсээр бүрэлджээ. Титмийн орой нь хагас бөмбөгөн хэлбэртэй дээр нь дөрвөн чоно хонь идэж байгаа уран барималтай. Титмийн дунд нь жигүүрээ дэлгэсэн нэгэн харцгай зогсон, харцгайн толгой, хүзүүг нь оюугаар хийж, сүүлийг нь алтан утсаар биетэй холбосноос титмийг зүүгээд алхахад харцгайн амьд мэт хөдөлдөг. Энэхүү титмийн урлан үйлдсэн сэтгэмж нь хачин сонин, хийц нь нарийн, угалз нь онцгой сайхан аж. Энэ нь умард орны Хүннү үндэстний нүүдлийн мал аж ахуйн амьдралын соёлын онцлог бүхий төлөөлөх бүтээлийн хувьд “Тал нутгийн ван” хэмээгдэж, одоо Өвөр Монголын музейн төлөөлөгч эрдэнэ болж байна.



