Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос өдгөө нэгэнт 2020 оны том чухал усан ашиглалтын төсөлд Төв санхүүгийн хэмжээнд 52 тэрбум 800 сая юаний хөрөнгө оруулалт хийгээд байна. Олон газар төслийн бүтээн байгуулалтыг дэмжжээ. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны холбогдох хариуцлагатай албаны хүн 07-р сарын 13-ны өдөр Бээжин хотноо:
- Хөрөнгө босгох тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, олон зам сувгаар төслийн бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгийг хуримтлуулах болно гэж хэллээ.
Саяхан хуралдсан Төрийн зөвлөлийн Байнгын хорооны хурлаар 2020 оноос 2022 оны усан ашиглалтын том чухал 150 бүтээн байгуулалтын төслийг төлөвлөсөн байна. Энэ 150 төсөлд ихэвчлэн үер усны гамшгийг бууруулах, усан ашиглалтын төсөл, усжуулалтын ус хэмнэх, усан хангамж, усан ашиглалтын экологийг хамгаалах, ухаалаг усан ашиглалт зэрэг таван том төрлийг багтааж, нийт хөрөнгө оруулалт нь 1.29 их наяд юаньд хүрсэн байна.
