
Тус форумын үеэр Хятад, Монгол, Оросын Тинк Танкын механизм гурван улсын эдийн коридорын бүтээн байгуулалт, дэд бүтцийн холболт зэргийн эргэн тойронд нарийн зөшилцсөн байна.
Форумыг Хятад, Монгол, Оросын Тинк Танкын хамтын ажиллагааны холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд анх талуудын 14 Тинк Танкын байгууламжаас бүрдэж, 2015 оны 9 дүгээр сард Монгол Улсын Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан юм.

Мөн форумын албан ёсны нээлтийн үеэр ӨМӨЗО-ны Хятад, Орос, Монголын хамтын ажиллагааг судлах хүрээлэнг үүсгэн байгуулагдсныг зарлажээ.
“Хятад, Монгол, Оросын Тинк Танкын олон улсын форум-2016” нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: уялдуулан холбох ба өргөтгөн хөгжүүлэх нь” уриан дор гол форум хэлэлцүүлэг болон 5 салбар форум болж, энэ үеэр гурван орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна.





