solongonews
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: - Монгол, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээлээ
2018-09-06 17:45
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцсон юм.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцсон юм. Арга хэмжээний талаар тэрээр хэлэхдээ:  

- Монгол, БНХАУ олон зуун жилийн найрамдалт харилцааны түүхтэй мөнхийн хөрш орон юм. Энэхүү уламжлалт харилцааг XXI зуунд шинэ агуулга, хэлбэрээ баяжуулж байгаагийн тод жишээ нь өнөөдөр эхэлж буй ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүд юм. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээлээ. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг ӨМӨЗО-ы Хөххотод зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн онцлов.

Мөн хоёр орны ард түмний дунд ижил төстэй зан заншил, өв уламжлал байгааг киноны өдрүүд болон соёлын биет бусын үзэсгэлэнгээс харж болохоор байна гэсэн юм.

Хоёр орны хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёл уламжлалтай танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад соёлын өдрүүдийн гол зорилго оршиж байгаа гэдгийг нээлтийн арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчид хэлж байлаа.

Зохиогч: Бэлтгэсэн: Б.Хурцаа
Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл