solongonews
Чи миний амьдрал
2015-12-28 18:21
Чамтайгаа анх танилцаад, дотносоод, үерхээд нийт 4 жил 3 сар 23 хоног 3 цаг 24 минут өнгөрч байна хайрт минь......
Анх чамтай хаа нэгтээ таарсан, уулзсан, анх ярилцсан гэх үг чи бид 2т  анх намайг танай ангид шилжиж орж ирсэн үеэс л эхэлсэн байхдаа.. тэхдээ хайраа энэ бол бие биенээ сонирхож шохоорхож эхэлсэн явдал биш зүгээр л нэг ангийн хүүхдүүдийн хоорондох яриа байсан шүү дээ.
 
Чамайгаа харсан анхны сэтгэгдэл гэвэл 6-р ангийн  гэнэн томоогүй, сахилгагүй нэгэн жаал байсан харин жил ирэх тусам чи минь өөрчлөгдөж гэнэн томоогүй, сахилгагүй жаалын тэр л дүр төрх одоо насанд хүрж томоожин, жинхэнэ л эр хүн шиг ондоо болжээ. 
 
Тэр нэгэн жил болох 10-р ангидаа чи минь гэв гэнэтхэн надаа санаа тавьж, бусдаас харамлаж байсан үе чинь хөөрхөн эгдүүтэй санагдсан ч хайр нь тэр үед чамайг надаа сайн гэдгийг огтхон ч гадарлаагүй 2,3 сар чамайгаа зөндөө зовоосонд уучлаарай.
Анх намрын ажилд явах үед хөгжилтэй гэмээр ч юм шиг  чи минь наддаа ХАЙРТАЙ гэж хэлсэн ч юу ч мэдэлгүй байсан би чинь тоглоом гэж бодон “Юугаа яриад байгаан бэ? Маяглаад байгаарай” гэсэн хэдий ч тэгэж хэлсэндээ тэр үед их харамссан. Тэхдээ хайраа харамссаныг бодвол би ч гэсэн чамдаа сайн байсан юм шигээ. 
 
Тэр үеэс төд удалгүй л хайраа чи бид 2 бие биендээ сайн гэдгээ ойлгож улам дотносож тэр нэгэн намрын тэсгэм хүйтэн өдөр анх гар гарнаасаа хөтлөлцөж, хамтдаа зугаалж, кино үзэн 10.16н гэх нэгэн өдөр чи минь намайг гуйж би чинь жинхнээсээ чинийхээ хайр нь болсон шүү дээ.
 
Хайраа энэ 4 жил 3 сар 23 хоног 3 цаг 24 минут зуу зуун жил үргэлжилж үргэлж чинийхээ хажууд баймаар байна.
Хайраа “Чи миний амьдрал”
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл