solongonews
Өвөр Монголын Шилийнгол аймгийг ”Хятадын экологийн хонины аж үйлдвэрийн төв” цол тэмдгээр шагналаа
2021-07-20 11:40
Өвөр Монголын Шилийнгол аймгийг ”Хятадын экологийн хонины аж үйлдвэрийн төв” цол тэмдгээр шагналаа.

   Хятадын махны холбооноос зохион байгуулсан 2021 оны экологийн хонины аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт 07-р сарын 19-ний өдөр Өвөр Монголын Шилийнхотод болов. Хятадын махны холбооноос Шилийнгол аймгийг "Хятадын экологийн хонины аж үйлдвэрийн төв" цол тэмдгээр шагналаа.

   Сүүлийн жилүүдэд Шилийнголын хонины мах Үндэсний газарзүйн заалтын гэрчилгээгээр баталгаажсан бөгөөд 2017 онд БНХАУ-ын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бүс нутгийн нийтийн 100 брэндийн жагсаалтад багтсан. Шилийнгол аймаг нь жил бүр улсын дотоод, гадаадад 150 мянган тонн өндөр чанарын хонины мах үйлдвэрлэн боловсруулдаг болохоор Хятад улсын хойд хэсэгт орших мал аж ахуйн ногоон бүтээгдэхүүний хангамжийн чухал бааз юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл