solongonews
Азийн XVII кино наадам болов
2024-03-11 10:39
Азийн XVII кино наадам болов.

       Азийн XVII кино наадмын шагнал гардуулах ёслол 10-нд Хонконгийн Баруун Ковлун соёлын дүүргийн жүжгийн төвд болов. Найруулагч Жан Имүө энэ жилийн шагналуудын хамгийн дээд шагнал болох насан туршийн амжилтын шагналыг хүртсэн бол энэ жилийн AFA Шинэ үеийн шагналыг Хятадын жүжигчин Жао Ли-Ин хүртлээ.

       Энэ жилийн Азийн кино наадамд 24 орон, бүс нутгийн 35 кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг жүжигчин зэрэг 16 шагналд өрсөлджээ.

      2007 оноос эхэлсэн Азийн кино наадам Хонконгийн олон улсын кино наадмаас зохион байгуулсан Азийн анхны кино шагнал билээ. 2014 оноос хойш Хонконг, Бусан, Токио гурван том олон улсын кино наадам хамтран, Азийн кино наадмын академи хариуцан зохион байгуулж буй тус наадам нь Азийн шилдэг кинонуудыг дэлхийд танилцуулах зорилготой юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл