
БХ-ын УТЗЗ-ний Байнгын гишүүн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий удирдагч асан хадагтай Margaret Chan Fung Fu-chun УТЗЗ-ний XIII сонгуулийн БХХ ны II чуулганы үеэр ярилцлага өгөхдөө: - Халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа өнөө үед улс орон бүр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх систем хийгээд чадвартай байх хэрэгтэй юм. Халдварт өвчнөөс сэргийлэх, тогтоон барих Хятад улсын чадвар дэлхийд тэргүүлж байна гэжээ.
Margaret Chan Fung Fu-chun: Даяаршлын зуунд халдварт өвчний тархалт маш түргэн байна. Би ДЭМБ-ын ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа улс орон, бүс нутгууд халдварт өвчнөөс сэргийлэх систем байгуулахыг уриалж байлаа. Хятад улс энэ талаар дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, Хятадын олон улсын онцгой байдлын эмчилгээний баг бол ДЭМБ-аас зөвшөөрсөн эмчилгээний анхны багуудын нэг юм. Хятад улс өвчин эмгэгээс сэргийлэх, тогтоон барих чадвараар дэлхийд дээгүүрт ордог гэжээ. Тэрээр мөн Хятад улс дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын талд ихээхэн ажил хийж, их гүрний үүрэг хариуцлагаа харуулсан. Урьд би ДЭМБ-ыг төлөөлж Хятад улстай "Бүс ба зам"-ын санамж бичигт гарын үсэг зурж, зам дагуух орнуудын олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах ажлыг урагшлуулах, дэлхий нийтийн ард олонд сайн үйл бүтээх ажилд оролцож байсан юм гэжээ.
