solongonews
Амьд малын зах хөл ихтэй байна
2023-04-13 16:53
Амьд малын зах хөл ихтэй байна.

ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин Зүүн гаран дунд хошууны Шээвэрт сууринд байрладаг Чэнфэн мал тэжээврийн арилжааны зах дээр 04-р сарын 12-ны өдөр 10 мянга гаруй үхэр иржээ. 1000 гаруй ачааны машин зогсож, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Чэнфэн мал тэжээврийн арилжааны зах нь жил бүр 800 мянган үхэр худалдаалдаг. Худалдааны орлого 8 тэрбум юаньд хүрдэг. Энэ оны эхнээс орон нутгийн үхрийн зах зээл аажмаар сайжирч, Ляонин, Жилинь, Шандүн зэрэг газраас худалдан авагчид энд дахин цугларч, малчдын орлогыг нэмэгдүүлж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл