solongonews
700 төгрөгийн хайлаас тарих уу, 200 мянгын гацуур авах уу?
2016-05-12 16:55
“Цэцэрлэгжүүлэлт” ХХК-ийнхан бүтээгдэхүүнээ санал болгож эхэллээ. Энэ жилийн хувьд тус компанийнхан доорхи үнээр бүтээгдэхүүнээ худалдахаар болжээ. 700-1200 төгрөгийн үнэтэй хайлаас мод байхад 200 000 төгрөгийн үнэтэй гацуур /Орос/ мод ч байна.  

Мод сөөгний нэр
х/н
1-3 настай мод сөөгний үнэ
    өндөр/м/ үнэ
Гацуур / Монгол/
ш
1,5-2,0
25000-80000
Гацуур / Орос/
ш
1,5-2,0
125000-200000
Нарс
ш
1-1,8
20000-65000
Шинэс
ш
1,5-2,5
20000-45000
Хус
ш
1,5-2,5
35000
Улиангар
ш
1,5-2,5
35000
Улиас
ш
1-3.5
1500,2500,3500
Үхрийн нүд
ш
0.4
3500
Чацаргана
ш
0.6-1
3500
Өрөл
ш
0,5-0.7
2800
Өрөл
бут
0,6-0,8
19000
Монос
ш
0.4-0,8
2800
Монос
бут
0,7-0,8
25000
Хайлаас
ш
0.5-1,2
700-1200
Шар хуайс
ш
0.6-0.8
3200
Тэхийн шээг
ш
0.6-0.8
3000
Буйлс
ш
0.6-0.8
2800
Голт бор
ш
0,4-1,2
7500
Долоогоно
ш
0.6-0.8
3000
Долоогоно
бут
0,8-1,2
19000
Бургас
ш
0.6-1
1000
Нохойн хошуу
ш
0.6-0.8
2500
Харгана
ш
0.6-0.8
1500
Мөнгөлөг жигд
ш
 
3500
Агч
ш
0,7
3500
Алимны мод
ш
0,7-0,9
15000
Цэцгийн мандлын үрсэлгээ
ш
 
500-1500
Зүлэгний үр Согоовор
кг
 
10000-25000
Кентаки
кг
 
22500
Нассау
кг
 
25000
Чех үр
кг
 
18000-25000
Хар шороо
м3
 
8500-10000
Үйлчилгээ
 
Мод тарих
ш
 
4800
Сөөг тарих
ш
 
3350
Зүлэг тарих
м2
 
4800-12000
Ургамлан хашлага тарих
1м
 
6250
Мод сөөгийг хэлбэржүүлэх Улиас (Урьд нь хэлбэр авсан)
ш
 
25000
Улиас (хэлбэр аваагүй)
ш
 
50000
  Ургамлан хашлага
м
 
6000
Баталгаат хугацаа
жил
 
2

Цэцгийн үнэ тариф

Нэр
Х/н
Үнэ / төг /
Бэлэг дурсгалын болон тасалгааны олон наст цэцгийн үнэ
Сарнай
ш
800
Калла
ш
500
Башир
ш
1000
Ваартай цэцэг / Жижиг савтай/
ш
2500-3500
Ваартай цэцэг / дунд савтай /
ш
4500-7500
Ваартай цэцэг том савтай
ш
8000 дээш
Навч/ ойм/
ш
250-500
Нэг наст болон цэцгийн мандлын үнэ
Цэцгийн үрсэлгээ
ш
500-1600
Цэцгийн мандал 50 цэцэгтэй
м2
35000-80000

        Таних шинж: Улиангар нь шулуун иштэй 25 метр (дундаж  өндөр 17-23 метр) хүртэл өндөр ургадаг. Дундаж нас нь 45. Улиангарын модлог нь цагаан хөнгөн, зөөлөн хялбархан  цуурдаг. Ишний  холтос  нь  цайвар ногоон юмуу ногоовтор саарал, дөрвөлжин толботой. Навч нь  дүгэрэг юмуу  дүгэрэг- гурвалжиндуу, тайрмал юмуу бараг зүрхэрхүү суурьтай жигд  биш  хомгор  шүдэрхэг.   Навчны  дээд тал  ногоон,   голдуу  гялгар, доод тал нь цайвар бүүдгэр ногоон.

Ургах орчин: Улиангаран ой ихэвчлэн нарсан ба шинэсэн  ойн ургах орчинд тохиолдоно. Гэрэлсэг, ган  хүйтэнд  тэсвэртэй.

Тархалт, талбай: Улиангаран ой Баруун-хойт Хэнтийд бага талбайгаар тархан ургана. Ойн бүслүүрийн гол, горхийн эрэг хад асга, модтой хажууд өргөн тохиолдоно.

Улиангар зонхилсон ой байгалийн ойн  талбайн 0,2%, нөөцийн 0,1%-ийг эзэлнэ.

Улиангар таривал дунджаар 45 наслана

Бургас 16 метр өндөр ургадаг

Таних шинж: Бургасны гол иш нь саарал өнгөтэй, 16 метр өндөр. Залуу найлзуур сааралдуу. Навч зууван, юлдэрхүү дээд тал нь ногоон, доод тал нь бүдэг ногоон. Зах нь шүдэрхэг, холтос бараан саарал, гүн биш хагаралтай.

Ургах орчин: Бургас нь хөрс, цаг уур, газарзүйн янз бүрийн бүсэд зохицон д.т.д 600-2200 метрт тархана. Манай орны зүүн талын Халх голоос баруун хязгаар Алтай таван богдын өвөр хүртэл нуур, голын чийглэг, намгархаг эрэг дагуу хайргархаг, элсэрхэг, намгархаг, чийгтэй хөнгөн хөрсөнд сайн ургадаг.

Тархалт, талбай: Ойн бүслүүрт гол мөрний эрэг дагуу чийглэг шинэсэн ой, улиас бургасан шугуйд голдуу тархана. Манай орны цаг уурын янз бүрийн бүс болон ургах орчны өвөрмөц газруудад 40 зүйл бургас тархан ургадаг.
Бургас зонхилсон ой байгалийн ойн талбайн 0,8%, нөөцийн 0,1 %-ийг эзэлнэ.

Нохойн хошуу навчис нь 5-7ш навчинцартай том өндгөрхүү ба гонзгойвтор 3-6 см, 3-6ш гардаг ягаан буюу улаавтар өнгийн том гоёмсог цэцэгтэй. Өргөс ихтэй багцалж ургадаг. Жимс нь бөндгөр, гонзгойвтор хэлбэртэй шүрэн улаан өнгөтэй. Эмчилгээнд хэрэглэгддэг ба зургаадугаар сарын эхнээс долоодугаар сарын дунд үе хүртэл цэцэглэдэг. Ногоон масс сайтай чимэглэлийн ургамал юм. Элс,  хар шорооны холимог хөрсөнд таривал зохино. Тарих нүхний хэмжээ 60x5О см байна. 3,5,7-р бүлэглэх буюу замын дагуу эгнээгээр тарьвал зохимжтой.

Эгнээ хоорондын зай 1,5-2 м байвал зохино. Ургамлын хашлага    том модны зах дунд хэсгээр тараах, булан тохойд төгөл хэлбэрээр бүлэглэж тарьвал тохиромжтой 1-1.5м өндөр ургаж, 25-30 жил наслана. Учралын саад, Цэрэндоржийн гудамжинд бий.  

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл