solongonews
Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа маш сайн үр дүнд хүрэв
2024-02-22 10:38
Хятад улс Африкийн хамгийн том худалдааны түншийн байр сууриа 15 жил дараалан хадгалж байна.

      Хятад улс Африкийн хамгийн том худалдааны түншийн байр сууриа 15 жил дараалан хадгалж ирсэн тухай Худалдааны яамнаас зохион байгуулсан Хятад,Африкийн эдийн засаг, худалдааны гүнзгий хамтын ажиллагааны нисгэгчийн бүсийн тусгай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.2023 онд Хятад,Африкийн худалдааны хэмжээ 282.1 тэрбум ам.долларт хүрч, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувь өссөн үзүүлэлт болсон байна.

       Худалдааны яамны Баруун Ази, Африкийн газрын захирал Жян Вэйгийн хэлэхдээ “Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь Хятад,Африкийн харилцааны "тулганы чулуу", "хөдөлгөгч хүч"мөн.Хятад,Африкийн хамтын ажиллагааны форумын өмнөх хуралдаануудаас авсан бодит арга хэмжээнүүдийн нөлөөгөөр Хятад,Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа үргэлж хүчтэй эрч хүчтэй байж,сайн үр дүнд хүрч чадна.Хятад улс чин сэтгэл,үнэнч шударга,нийтлэг ашиг сонирхлыг эрхэмлэх зарчмыг үргэлжлүүлэн баримталж,Хятад Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өөрчлөлт, шинэчлэлтийг удирдаж, чанар, үр өгөөжийг дээшлүүлэн, Хятад, Африкийн ард түмэнд илүү сайн ашиг тусаа өгөх болно”.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл