solongonews
Мадагаскарын Хөдөө аж ахуйн сайд Юань Лүнпинд эмгэнэл илэрхийллээ
2021-05-24 11:04
Мадагаскарын Хөдөө аж ахуйн сайд Юань Лүнпинд эмгэнэл илэрхийллээ.

Мадагаскарын Хөдөө аж ахуйн сайд Ранаривело олон нийтийн платформ дээр нийтлэл бичиж, академич Юань Лүнпин нас барсан явдалд гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр:

- Би Хөдөө аж ахуйн яам болон өөрийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Юань Лүнпиний эрдэм шинжилгээний үр бүтээл, мөн Хятадын Үндэсний эрлийз тутаргын технологийн судалгааны төв болон тус төвийн Мадагаскар дахь салбартай хамтран ажилласны ачаар Мадагаскарын тутаргын га тутамд ногдох уналт 3 тонноос 10 тонн болж нэмэгдсэн. Эрлийз тутаргын технологийг хөгжүүлснээр өлсгөлөнг арилгах тухай Юань Лүнпиний хүсэл Мадагаскарт биеллээ олохыг хүсэж байна гэлээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл