Жүншинь агентлагийн мэдээ: 21-нд Катманду хотноо Хятад улсаас Балбад бэлэглэж буй айл өрхөд ашиглах зориулалт бүхий 32 мянга гаруй нарны эрчим хүчний фотовалотик цахилгаан станцын системийг албан ёсоор шилжүүлж өгсөн байна.
Балбын Хүн ам, байгаль орчны яамны нарийн бичгийн дарга Рамсар, Хятад улсаас Балбад суугаа элчин сайдын яамны худалдааны зөвлөх Пэн Вэй нарын зэрэг Хятад, Балбын төлөөлөгчид тус ёслолд оролцжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2016 оны 03-р сарын 21-нд Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Балбын хүн ам, байгаль орчны яамны албаны хүмүүс "Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахад туслах эд материал бэлэглэх тухай ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурах ёслолд Хятад, Балба хоёр орны зарим удирдагчид оролцсон байна. Тус санамж бичгийн дагуу, Балбын уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах чадварыг дээшлүүлэхэд туслахын тулд Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо Балбын Хүн ам, байгаль орчны яаманд айл өрхөд ашиглах зориулалттай нарны эрчим хүчний цахилгаан станцын систем 32 мянга гаруйг бэлэглэсэн байна.
Рамсар хэлсэн үгэндээ: Хятад улсаас Балбад буцалтгүй тусламж үзүүлж буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол Балбад газар хөдөлсний дараа Хятад улсаас Балбад тусалсан чухал арга хэмжээ юм. Балбын дийлэнх нутагт цахилгаан шугам сүлжээ хүрээгүй учраас эдгээр систем холбогдох бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тусалж, хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.
