solongonews
Ногоон амьдралын хэв маяг Хятадын нийгмийн шинэ чиг хандлага болж байна
2022-06-17 10:42
Ногоон амьдралын хэв маяг Хятадын нийгмийн шинэ чиг хандлага болж байна.

Зургаадугаар сарын 13-наас 19-ний өдрийг 2022 оны Хятадын эрчим хүч хэмнэх долоо хоног, 06-р сарын 15-ны өдрийг 2022 оны Нүүрстөрөгч багатай өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн Хятадын эрчим хүч хэмнэлтийн сурталчилгааны долоо хоногийг "Эрчим хүч хэмнэж, ногоон ба бага нүүрстөрөгчтэй амьдралын хэв маягийг бий болгох" урианы дор зохиож, Хятадын нүүрстөрөгч багатай үндэсний өдрийг “нүүрстөрөгчийн ялгаварлалтыг буруулж,үзэсгэлэнт гэр орноо хамтдаа бүтээцгээе” урианы дор болж байна.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг өөрчлөлт, бүтээн байгуулалт түүхэн амжилтад хүрсэн бөгөөд энэ нь ард түмний ашиг хонжоо хамгийн ихээр мэдэрч буй салбаруудын нэг юм. Тоо баримтаас үзвэл, 2020 онд Хятадын нүүрстөрөгчийн ялгаруулалтын эрчим 2005 онтой харьцуулахад 48.4 хувиар буурч, олон улсын хамтын нийгэмлэгт амласан 40-45 хувь бууруулах зорилтоо давж, 2021 онд өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувь буурах болно. Ногоон болон нүүрстөрөгч багатай шилжилтийн явцад чухал ахиц дэвшил гарсан тул нүүрстөрөгчийн ялгаварлалтыг оргил үеэс нь буруулах ба нүүрстөрөгчийг саармагжуулах ажил тогтвортой, эмх цэгцтэй урагшилж байна.

Цэвэр эрчим хүчний системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна

Хүнань мужийн Чэньжүө хотын Жяхэ шяний Чяньжядүн усан сан дахь "загас агнуур, хөнгөн нэмэлт" фото цахилгаан станцад усыг ашиглан цахилгаан гаргах болон болон загасны аж ахуйг зэргээр хөгжүүлэх загварыг ашиглан хөгжүүлж байна.

Гуандүн мужийн Янжян хотод далайн эрэгт байрладаг учир далайн сэвшээ салхийг ашиглан нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ кинетик энерги болгон хувиргаж байна. 2021 онд Янжян хот Хятадын далайн эрэг дээрх салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал дэлхийн нэгдүгээрт бичигдсэн ажээ.

Фүжянь мужийн Фүчин хотод CNNC-ийн Фүчин цөмийн эрчим хүчний баазад нийт 200 тэрбум кВт.цаг аюулгүй эрчим хүч хуримтлуулсан байжээ. Энэ нь 62.4 сая тонн стандарт нүүрсний хэрэглээг буруулж, 160 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулсантай тэнцэж, хүхэрлэг хийн ялгарлыг 500 мянган тонноор бууруулж, 1.4 тэрбум орчим мод тарьсантай тэнцэж байгаа бөгөөд эдийн засаг, нийгэм, байгаль орчинд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

Эрчим хүч бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал материаллаг бааз бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалтын хамгийн чухал эх үүсвэр юм. "Нүүрстөрөгчийг буруулах" зорилгод хүрэх нь эрчим хүчний ногоон болон нүүрстөрөгч багатай өөрчлөлтөөс салшгүй холбоотой юм.

Төрийн зөвлөлөөс өмнө нь гаргасан "2030 онд Нүүрстөрөгчийн ялгаварлалтыг буруулах ажлыг бэхжүүлэх тухай үйл ажиллагааны хөтөлбөр"-т "Бид нүүрстөрөгчийн ялгаварлалтыг аюулгүйгээр бууруулахыг баримталж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчийг орлуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, цэвэр, бага бохирдолтой байгууламжийн бүтээн байгуулалтыг түргэтгэж,аюулгүй, үр ашигтай эрчим хүчний системийг бий болгох ёстой" гэж тодорхой заасан байдаг. 2021 оны 10-р сард Өвөр Монгол, Ганьсү,Хөхнуур,Ниншя болон бусад газарт нар,салхины цахилгаан эрчим хүчний баазын хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж эхэлсэн. Эдгээр төслүүд нь цөл, говь, цөлийн бүс нутгийн газрын нөөцийг ашиглахад чиглэгдэж, нар болон салхийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, нарны хавтан дор мод тарих, элсний хяналт, хөрсийг сайжруулах, нөөцийг иж бүрэн ашиглах зэрэг хөгжлийн загвараар дамжуулан ногоон байгууламжийг дэмжих боломжтой. Мөн ногоон болон нүүрстөрөгч багатай эрчим хүчний өөрчлөлт, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ аж үйлдвэрийн хөгжил, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй нөлөөлж байна.

2021 онд Хятад улсын эрчим хүчний нийт хэрэглээ 5,24 тэрбум тонн стандартын нүүрс болж, өнгөрсөн оны мөн үеэс 5,2 хувь өснө гэсэн статистик мэдээ байна. Үүнээс нүүрсний хэрэглээ нийт эрчим хүчний хэрэглээний 56 хувийг эзэлж, өмнөх оноос 0.9 пунктээр буурч, цэвэр эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчний хэрэглээний 25.5 хувийг эзэлж, 1.2 пунктээр өссөн байна.

Хятадын Үндэсний эрчим хүчний газрын Шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний газрын холбогдох ажилтан мэдээлснээр, энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар шинэ эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал 700 сая киловатт болсон нь нийт эрчим хүчний 29 хувийг эзэлж байна. Хуурай дээрх салхины болон фото цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг хурдацтай буурч, 2021 оны эцэс гэхэд энэ хоёрын дундаж кВт.ц 2012 онтой харьцуулахад 48 хувь, 70 хувь тус тус буурсан болно. Сүүлийн жилүүдэд Хятад улсын салхины эрчим хүч, фото цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн эрчим хүчний шинэ бүтээн байгуулалт гайхалтай үр дүнд хүрч, суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт жагсаад зогсохгүй эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь тогтмол нэмэгдэж, өртөг нь хурдацтай буурч,үндсэндээ паритет, татаасгүй хөгжлийн шинэ шатанд оржээ.

Энэ оны 05-р сарын 12-нд болсон "Хятадын 10 жил" сэдэвт хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Үндэсний Хөгжил,шинэчлэлийн хорооны орлогч дарга Хү Зүцай танилцуулахдаа, одоо болон ирээдүйд Хятад улс шинэ эрч хүчийг эрчимтэй хөгжүүлж, төлөвлөгөө гаргах болно.Элсэн цөл, говь, цөлийн бүс нутагт 450 сая киловатт хүчин чадалтай нар,салхины цахилгааны станц зохицуулж, үүнд 85 сая киловатт хүчин чадалтай төслүүдийн барилгын ажлыг эхлүүлж, хоёр дахь ээлжийн төслийн ажил эхний шатандаа явж байна. Сүүлийн өдрүүдэд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Тамгын газраас Үндэсний Хөгжил шинэчлэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газрын "Шинэ эриний шинэ эрчим хүчний өндөр чанартай хөгжлийг ахиулах хэрэгжилтийн төлөвлөгөө"-г нийтэлсэн бөгөөд энэ нь Хятад улсын нар,салхины эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлыг 2030 он гэхэд 1.2 тэрбум гаруй киловаттад хүргэх, цэвэр, нүүрстөрөгч багатай, аюулгүй, үр ашигтай эрчим хүчний системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилготой юм. Шинэ эрчим хүчийг өндөр чанартай хөгжүүлэхийн зэрэгцээ чулуужсан эрчим хүчийг цэвэр, үр ашигтай ашиглахыг үл тоомсорлож болохгүй.

Үндэсний эрчим хүчний группын Жянсү мужийн Сүчянь цахилгаан станцад 660 МВт-ын хүчин чадалтай хоёрдогч хэт халах төхөөрөмж эмх цэгцтэй ажиллаж байна.

- Бид цахилгаан болон дулааны энергийн хоёр талт хувиргалтыг хэрэгжүүлэхийн тулд "уурын цахилгаан хос хөтөч" сэнсний өндөр үр ашигтай, уян хатан халаалтын технологийг нэвтрүүлж, автомат оновчтой болгохын ухаалаг удирдлага, хяналтын системийн тусламжтайгаар зуухны шаталтын үр ашгийг дээшлүүлэн,цахилгаан болон дулааны эрчим хүчийг хоёр талын саадгүй хувиргах, уурын зуухны хүчилтөрөгчийг автоматаар оновчтой болгох ажлыг ахиулсан байна. 2020 онд бид эрчим хүчээр хангах нүүрсний хэрэглээ 263 грамм стандартын нүүрс/кВт цаг хүртэл бага байх болгосон бөгөөд энэ нь жил бүр 144 мянган тонн стандартын нүүрс хэмнэх боломжтой юм гэж Сүчянь цахилгаан станцын хариуцах ажилтан танилцуулсан байлаа.

Сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрсний эрчим хүчний эрчим хүч хэмнэх, ялгаруулалтыг бууруулах чиглэлээр шинэчлэл, өөрчлөлтийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, нүүрсний эрчим хүчний нэгжүүдийн нүүрсний хэрэглээ дэлхийн дэвшилтэт түвшнийг хадгалсаар байна. 2020 оны эцэс гэхэд хэт бага ялгаралтын түвшинд хүрсэн нүүрсээр ажилладаг эрчим хүчний нэгжүүд 950 орчим сая киловатт болж, эрчим хүчний хэмнэлттэй шинэчлэлийн цар хүрээ 800 сая киловатт давж, дулааны цахилгаан станцуудын нүүрсний дундаж хэрэглээ 305.8 грамм стандартын нүүрс/кВт цаг болж буурч, 2010 онтой харьцуулахад стандартын нүүрс/кВт.цаг 27 граммаар буурчээ. Эрчим хүчний хэрэглээг бууруулснаар 2020 онд дулааны эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 2010 онтой харьцуулахад 370 сая тонноор бууруулна гэж тооцоолж байна.

Хятад улс бол дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч, хэрэглэгч бөгөөд нүүрс, цахилгаан, газрын тос, байгалийн хий, шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг цогцоор нь хөгжүүлсэн эрчим хүчний хангамжийн тогтолцоог бүрдүүлсэн орон юм. Одоогийн байдлаар Хятад улсын эрчим хүчний үйлдвэрлэл, дулааны үйлдвэрүүдийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаварлалт улсын нийт хэмжээний 40 гаруй хувийг эзэлсээр байна. Мөн "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд эрчим хүчний хэрэглээний эрчим, нийт хэмжээг хоёрдмол удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, эрчим хүчний хэрэглээний эрчмийг хатуу хянаж, эрчим хүчний хэрэглээний нийт хэмжээг үндэслэлтэй хянах шаардлагатай байна.

Хятадын Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний шинжээчдийн хорооны гишүүн Ван Жышюань, эрчим хүчний систем нь өөрөө маш олон төрлийн сорт, нарийн төвөгтэй системтэй, эрэлт, нийлүүлэлт хатуу байдаг гэж үзэж байна.Эрчим хүчний ногоон болон нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг дэмжихийн тулд бид эрчим хүчний системд өөрчлөлт оруулах ёстой. цахилгаан эрчим хүч, нүүрс, газрын тос, байгалийн хий, шинэ эрчим хүчний янз бүрийн байрлалыг өөр өөр хугацаанд судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлж,нүүрстөрөгчийн хийг аюулгүйгээр бууруулах ажлыг бэхжүүлэх ёстой гэсэн байна.

Эрчим хүч хэмнэж, ялгаруулалтыг бууруулах ажил амжилтад хүрч байна

Жянсү мужийн Жэньжян хотын Дантү дүүргийн Гаози гудамжинд байрлах Жиансү Хэлинь цемент ХХК нь нүд дүүрэн ногоон байгууламжтай.

- Байгаль орчныг хамгаалах, нүүрстөрөгч багатай цемент үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллаж байгааг үйлдвэрийн талбайн модыг хараад л болоо. Зарим цементийн үйлдвэрүүд бохирдлоос болж мод нь бүр ногоон навчисгүй. Хэлинь цемент энд үйлдвэр байгуулах анхны зорилго нь нэгэн уул уурхайн компанийн үйлдвэрлэсэн хог хаягдал, хаягдал чулуулгийг дахин ашиглах гэсэн явдал юм. Цементийн үйлдвэр нь үнс, хүхэргүйжүүлсэн гөлтгөнө, хүхрийн хүчлийн шаар зэрэг үйлдвэрийн хаягдлын үлдэгдлийг түүхий эд болгон ашиглаж, нөөцийг хоёрдогч хэрэглээнд шилжүүлдэг бөгөөд жилийн турш үйлдвэрлэлийн бүх процесст ашигладаг "анхдагч нөөц"-ийн хэмжээ 20 хувь хэтрэхгүй байдаг гэж Жянсү Хэлинь цемент ХХК-ийн ерөнхий менежер Шюй Бинь танилцуулсан байлаа.

Энд хог хаягдлыг үйлдвэрлэлд ашиглахаас гадна хаягдал дулаанаар эрчим хүч үйлдвэрлэх нь мөн ч уг компанийн нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлийн томоохон арга хэмжээ болох юм. Үйлдвэрийн нийт 26 мегаватт хүчин чадалтай хоёр хаягдал дулааны цахилгаан станц нь цементийн чулуунцар үйлдвэрлэх шугамын зуухны толгой, зуухны сүүлний хаягдал дулааныг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж байдаг. Хаягдал дулааны цахилгаан станц нь жил бүр 150 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь компанийн үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1/4-ийг шийдэж, 41200 тонн стандартын нүүрсийг хэмнэж чаддаг төдийгүй агаарын бохирдлоос ч зайлж чаддаг.

Эрчим хүчний хэмнэлт, ялгаралтыг бууруулах,бохирдуулагчийн ялгаруулалтыг бууруулах нь эрчим хүчний хэрэглээг бууруулах, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг оргил үеэс нь буруулах, эх үүсвэрээс нүүрстөрөгчийн саармагжилтыг хангахад туслах чухал эхлэл юм. Эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилтод анхаарлаа хандуулж, улс орны бүх хэсэг, нийгмийн бүх давхарга, иргэд бүр өөрийн хийж чадахаа хийж л байна.

Юньнань мужийн Аньнин хотын Аньнин аж үйлдвэрийн паркад Үхань ган төмөрлөгийн групп Күньган төмөр ганийн ХХК-ийн өглөөний хурал үргэлжилж байна. Тус компанийн Эрчим хүч, байгаль орчныг хамгаалах яамны Нүүрстөрөгчийн ялгаруулалтын удирдлагын газрын ажилтан Ляо Гяогүөпин компьютероо асаагаад эрчим хүчний удирдлага, хяналтын системд нэвтэрчээ.Тонн тутамд эрчим хүчний иж бүрэн зарцуулалт зэрэг хэд хэдэн чухал эрчим хүчний хэрэглээний өгөгдөл гангийн хэмжээ, нэг тонн гангийн цахилгаан зарцуулалт, хийн ялгаруулалтын хэмжээ, өөрөө үйлдвэрлэх хурд зэргийг бодит цаг хугацаанд үзүүлэв.

- Өчигдөр нэг тонн гангийн эрчим хүчний иж бүрэн зарцуулалт компанийн төлөвлөсөн хэмжээнээс ялимгүй давсан байна. Шинжилгээний дараа гол шалтгаан нь тэсэлгээний зуухны хэвийн бус ажиллах нөхцөл нь түлшний зарцуулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Үйлдвэрлэлийн хэлтэс үйл ажиллагааны удирдлагыг чангатгаж, сайжруулах шаардлагатай байна гэж Ляо Гүөпин санал дэвшүүлэв.

Энэ оны 01-р сарын 01-нд Күньган компани "Күньган төмөр, гангийн ухаалаг үйлдвэрлэлийн систем"-ийг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд үүнд эрчим хүчний удирдлага, хяналтын систем нь компанийн үйлдвэрлэлийн бүх холбоосыг ухаалаг удирдлагад нэгтгэж, эрчим хүчний хэрэглээг нарийн хянах боломжийг олгодог.Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн бүх явцыг нотлох баримтаар хангах хэрэгтэй гэж тогтоожээ.

Аньнин хот нь Юүньнань мужийн ган, нефть химийн болон фосфатын химийн чухал бааз юм.Тухайн газрын аж ахуйн нэгжүүдийн 40 орчим хувь нь эрчим хүч их хэрэглэдэг аж ахуйн нэгж юм. Ийм аж ахуйн нэгжүүд яаж эрчим хүч хэмнэж, утааг бууруулах вэ? Аж ахуйн нэгжүүдийг ногоон, цэвэр өөрчлөлтийг хийж, ногоон үйлдвэрлэлийг иж бүрэн хэрэгжүүлэхэд чиглүүлж Аньнин хот хүчин чармайлт гаргасан байна. Барилгын салбарт ч эрчим хүч хэмнэж, утааг бууруулах нь салбарын хөгжлийн шинэ түлхүүр үг болоод байна. Нарны халхавч нь нарны туяа, цаг уурын эрчмээс хамааран тохируулж, дахин боловсруулах төхөөрөмж нь борооны усыг хуримталж, ногоон байгууламж услах ус болгон хувиргаж, жижиг дээвэртэй цэцэрлэгт хүрээлэн нь орон нутгийн бичил уур амьсгалыг сайжруулж, ухаалаг үйл ажиллагааны төв нь эрчим хүчний хэрэглээг нэгдсэн удирдлагаар хангадаг.

Энэ оны 01-р сард Төрийн зөвлөл "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний эрчим хүч хэмнэж, ялгаруулалтыг бууруулах иж бүрэн ажлын төлөвлөгөө гаргаж, гол салбаруудын ногоон байгууламжийг сайжруулах төсөл, эрчим хүч хэмнэх, хотын ногоон эрчим хүч хэмнэх шинэчлэлийн төслүүд, тээвэр ложистикийн эрчим хүч хэмнэх,утааг боловсруулах төсөл, хөдөө аж ахуйн эрчим хүч хэмнэх, ялгарлыг бууруулах төсөл, төсвийн байгууллагуудын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл, бохирдуулагч бодисын ялгаралтыг бууруулах гол чиглэлүүдийн төслүүд,цэцэрлэгт хүрээлэнгүүдийн байгаль орчныг хамгаалах төсөл зэрэг 10 гол төслийг хэрэгжүүлэв. Төлөвлөгөөнд мөн гол төслүүдийн тодорхой зорилго, зорилтуудыг тодорхой тусгасан. Тухайлбал, гол салбаруудын ногоон байгууламжийг шинэчлэх төсөл тодорхой байна. Тухайлбал, гол салбаруудын ногоон байгууламжийг шинэчлэх төсөл тодорхой байна. "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ 13.5 хувь, аж үйлдвэрийн 10 мянган юаньд ногдох усны хэрэглээ 16 хувиар буруулжээ.Хөдөө аж ахуйн эрчим хүч хэмнэж, ялгаралтыг бууруулах төсөл тодорхой байж, 2025 он гэхэд хөдөөгийн ахуйн бохирын цэвэршүүлэх түвшин 40 хувьд хүрч, сүрлийн иж бүрэн ашиглалтын түвшин 86 хувиас дээш, бордоо, пестицидийн ашиглалтын түвшин гол тарианы хэмжээг 43 гаруй хувьд хүргэж, мал, шувууны бууцыг иж бүрэн ашиглалтыг 80 гаруй хувьд хүргэх болно.

Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчю энэ оны 06-р сарын 05-ны Байгаль орчны өдрийн үндэсний арга хэмжээн дээр хэлэхдээ, ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс экологи, байгаль орчныг хамгаалах ажлыг тасралтгүй бэхжүүлсээр байна. 2020 онд Хятад улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ 2005 онтой харьцуулахад 48.4 хувиар буурч, гадаад амлалтаасаа давсан болно. 2022 оны Бээжингийн өвлийн олимп нь Олимпын түүхэн дэх анхны "нүүрстөрөгчийн саармагжилт"-ыг биелүүлсэн өвлийн олимп болж, Хятад улс ногоон болон нүүрстөрөгчийн ялгарал багатай иж бүрэн өөрчлөлтийг хийх тууштай шийдвэр, тууштай алхмыг харуулж чадсан болно.

Ногоон амьдралын тухай ойлголт иргэдийн сэтгэлд гүн шингэсэн байдаг

- Ус цахилгаан хэмнэдэг учраас энэ угаалгын машиныг би сонгосон гэж саяхан Сычуань мужийн Чэндү хотын иргэн Ли Хуань шинэ байшиндаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдаж авсан байлаа.

Түүний үзэж байгаагаар гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа "ногоон эрчим хүчний хэмнэлт" нь чухал ач холбогдолтой юм. Ли Хуаний худалдаж авсан угаалгын машин, агааржуулагч, хөргөгч, зурагт, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүхэлдээ ногоон, эрчим хүч хэмнэдэг бүтээгдэхүүн юм.

Агааржуулагч, хөргөгч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зуны улиралд борлуулалт сайтай байдаг. Жянши мужийн Наньчан хотын Чинюньпү дүүргийн худалдааны төвд агааржуулагч, хөргөгч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зурагт хуудас дээр "нүүрстөрөгч багатай, эрчим хүч хэмнэж, байгаль орчинд ээлтэй" гэж ухуулж сурталчилж байдаг.

-Энэхүү шинэ нэгдүгээр зэрэглэлийн эрчим хүчний хэмнэлттэй агааржуулагч нь ижил нэрлэсэн хүчин чадалтай гуравдугаар зэрэглэлийн эрчим хүчний хэмнэлттэй агааржуулагчаас илүү их цахилгаан хэмнэдэг.Хэдийгээр үнэ нь арай илүү үнэтэй ч эрчим хүч хэмнэж, ялгаруулалтыг бууруулахад үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Хэрэглэгчид эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авахдаа хөнгөлөлттэй үйл ажиллагаанд оролцох боломжтой. Бидний дэлгүүр ч хямдралтай худалдаа хийх зэрэг үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хэрэглэгчид эрчим хүч хэмнэх цахилгаан хэрэгсэл худалдан авахад татаас авах боломжтой гэж уг дэлгүүрийн цахилгаан худалдааны төвийн менежер танилцуулсан байлаа.

Одоогийн байдлаар улам олон хүмүүс эрчим хүч хэмнэдэг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгох болсон. Цахим худалдааны компанийн мэдээлснээр 2021 онд шинэ түвшний эрчим хүчний хэмнэлттэй агааржуулагчийн борлуулалт жилийн өмнөхөөс 98 хувь нэмэгдэж, борлуулалтын 60 гаруй хувийг эзэлжээ. Эрчим хүчний хэмнэлттэй хөргөгчийн борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 62 хувь нэмэгдсэн байна.

Зөвхөн гэр ахуйн бараа бүтээгдэхүүн гэлтгүй олон хэрэглэгчид тохижилтын явцад ногоон үйлчилгээг сонгоход анхаарч, гэр ахуйгаа гоёж чимэглэх бүх үйл явцад байгаль орчныг хамгаалах, ногоон үзэл баримтлалыг нэвтрүүлдэг болжээ. Жишээлбэл, эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн хавтангийн дизайныг гэрийн засал чимэглэлд ашигладаг бөгөөд хүний биеийн хөдөлгөөнийг таних, гэрлийн эрчмийн өгөгдлөөр дамжуулан гэрэл солих үйлдлийг автоматаар хийж, ногоон эрчим хүчийг хэмнэж байна.

- Манай гоёл чимэглэлийн бүх материалууд нь байгаль орчныг хамгаалах өндөр түвшний бүтээгдэхүүн ашигласан. Хэдийгээр бид бага зэрэг илүү мөнгө зарцуулсан ч бид сэтгэл хангалуун байдаг. Эхнэр бид хоёр чимэглэл нь заавал тансаг байх албагүй, гэхдээ байгаль орчныг хамгаалах нь хамгийн чухал зүйл гэдэгт итгэдэг гэж Шаньдүн мужийн Жинань хотын оршин суугч Цай Тао шинэ байшиндаа гоёл чимэглэлийн материал худалдан авч байхдаа ийнхүү ярилцлага өгсөн байлаа. Сүүлийн өдрүүдэд Хятадын Байгаль орчныг хамгаалах холбооны Ногоон, дахин боловсруулах тусгай хороо, Хятадын Экологи, байгаль орчны яамны сурталчилгаа, боловсролын төв болон Төлөвлөлтийн хүрээлэн, Бээжингийн их сургууль зэрэг олон албан байгууллагууд хамтран ажиллаж, хувцас, хоол хүнс, орон сууц, тээвэр, хэрэглээ, оффис, дижитал санхүү зэрэг долоон ангилалд ногоон болон нүүрстөрөгч багатай 40 зан үйлийг санал болгосон тоон удирдамжийг гаргаж,тэдгээрийг тус тус тайлбарласан байв. Жишээлбэл, хувцас хунарын ногоон болон нүүрстөрөгч багатай зан үйлд хуучин хувцсыг дахин ашиглах, дахин ашиглаж болох материалыг ашигласан хувцас хунарыг дахин боловсруулан ашиглах, Хоол хүнсний салбарт нэг удаагийн аяга тавгийн хэрэглээг багасгаж, идээн ундааныг бүрэлгэн сүйтгэхгүй байх; орон сууцад цэвэр эрчим хүч ашиглах, ус хэмнэх, цахилгаан эрчим хүч хэмнэх, ахуйн хог хаягдлын ангилал зэрэг агуулгыг багтаасан байна. Энэхүү баримт бичгийг нийтэлсэн нь хэрэглээний цар хүрээ дэх нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээг бууруулах, иргэдийн ногоон зан үйлийн хувьд нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах тоон үнэлгээний шинэ стандартыг бий болгон, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах зан үйлийг үнэлж, хэмжихэд тусалдаг ажээ. 2 лаазыг 1 оноогоор сольж, 1 кг картоныг 5 оноогоор солих боломжтой... Төвөдийн өөртөө засах орны Линжы хотын Лан шяний Жүнда суурингийн Жүнда тосгонд хог хаягдлын солилцооны супермаркетын нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах үйл ажиллагаа хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн байна. Уг супермаркетад харгалзах хог хаягдлыг оноогоор солих боломжтой бөгөөд оноо нь тодорхой хэмжээнд хуримтлагдвал тосгоны иргэдийн өдөр тутмын хэрэгцээт шар буурцаг, цуу, шүдний сойз, угаалгын нунтаг болон бусад хэрэгцээт зүйлсээр солих боломжтой байдаг. Жүнда тосгонд хог ангилах нь тосгоны иргэдийн өдөр тутмын амьдралд "шинэ моод" болж, ногоон, нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй амьдралын тухай ойлголт хүмүүсийн зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтэрсэн байна. Тус супермаркет нээгдсэнээс хойш гурван жил гаруйн хугацаанд нийт 64627 оноо цуглуулж,712 нэр төрлийн бараа сольсон байжээ.

Өнөөдөр ногоон ба нүүрстөрөгч багатай гэсэн ойлголт хүмүүсийн өдөр тутмын амьдралын тал бүрд тусгагдсан байдаг. Хоолны газар хооллохдоо хүн бүр жижиг аяга тавагтай хоол будаа захилдаг болсон. Худалдааны төвүүдээр хэсэхэд ногоон, нүүрстөрөгч багатай тэмдэг хаа сайгүй харагдах бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд илүү их байна. Хуучин юмаа тиглэхэд шууд "хаях"-гүй болж, хуучин хувцас, хуучин гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэтийг ангилж, онлайнаар захиалгаа өгөхөд хэн нэгэн таны үүдэнд ирж хуучин зүйлийг хураан ашиглахаар аваачдаг.

“Ногоон, нүүрстөрөгч багатай” аяллын үзэл баримтлалыг сурталчлахын тулд Хэнань мужийн Жиюань хот 2019 оны 02-р сараас эхлэн хот суурин газруудад автобусаар үнэ төлбөргүй зорчдог болсон.

- Би ажилдаа гарахдаа байнга машин барьдаг байсан. Одоо миний аялах горим өөрчлөгдөж, ихэвчлэн "автобус + унадаг дугуй" ингэж аялах болсон. Хотын автобусны тоо ба зам шугамын нэмэгдсэнээр миний гэрийг дайран өнгөрөх автобусны тоо улам бүр нэмэгдсээр байна.Өглөө бүр би автобусанд 10 минут сууж, дараа нь дугуйгаар 5 минут яавал компанидаа хүрчихдэг. Ингэж аялах нь их цаг хугацаа шаарддаггүй бөгөөд энэ нь надад маш их бензин хэмнэдэг. Ногоон амьдрал алхам бүрээс эхэлдэг гэж хотын иргэн Ли Ли ярив.

Олон хүмүүс ногоон, нүүрстөрөгч багатай, соёл иргэншилтэй, эрүүл амьдралын хэв маягийг сонгож, эрчим хүчний олон төрлийн үрэлгэн байдлыг эрс эсэргүүцэхийн хэрээр ногоон амьдралын хэв маяг Хятадын нийгмийн шинэ чиг хандлага болж байна.

Зохиогч: Е ЗИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл