solongonews
Олон төрлийн өвчнийг илааршуулахад вандуй тустай
2019-05-30 16:22
Вандуйг хүнсэнд хэрэглэхээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн болгож ашигладаг

        Вандуйг хүнсэнд хэрэглэхээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн болгож ашигладаг. Гурил болон шар вандуйг буталж холиод сүүтэй нийлүүлж зуурмаг болгоод нүүрэндээ маск тавьж болно. Вандуйг эм, эмчилгээний журмаар маш өргөнөөр ашигладаг. Олон төрлийн өвчнийг илааршуулахад вандуй тус болдог байна. 

Дорнын болон Хятадын, бүүр уламжлалт эм эмчилгээнд шар вандуйны зутан, шөл зэргийг эмчилгээндээ тусгайлсан жор болгож хэрэглэж иржээ. Шар вандуйны уургийн хэмжээ өндөр байдаг тул тусгай хоолны дэглэм барьж буй хүмүүст уургаа нөхөж авахад хэрэгтэй. Мацаг барьж буй үед уургийг хамгийн сайн нөхдөг. Канадын эрдэмтдийн тогтоосноор шар вандуйны уураг нь зүрхний үйл ажиллагаанд, мөн зүрх хэвийн ажиллах явцад үр нөлөө үзүүлж, цусны даралтыг тогтворжуулдаг байна.

Ой санамжид сайнаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Мөн шар вандуй нь иодоор баялаг тул бамбай булчирхайн үрэвсэлт өвчинд эергээр нөлөөлж, таргалалтаас урьдчилан сэргийлнэ. 

Түлэнхийн үед шар вандуй идвэл арьсны нөхөн төлжилтөд сайн байдаг. Усанд зөөллөөд цаг тутамдаа 3-5 ширхэгийг хүлхэж идэж болно. Дэвтээж болгосон вандуйг өндөгний цагаантай холиод зуурмаг болгож элдэв шарх, түлэнхий, хөхрөлт болон цус алдалтад ил тавьж хэрэглэнэ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл