Түүний хувьд нууцлаг эмэгтэй байхын тулд
2015-12-28 18:21
Залуудаа хайртай хардаг болсон бол түүний анхаарлыг өөртөө татна гэдэг чухал. Эрэгтэй хүн нууцлаг бүсгүйд үргэлж татагддаг гэдийг бид бүгд мэднэ.

Нууцлаг бүсгүй байхын тулд:
1. Харцаараа контакт үүсгэх
Анх удаа харж байгаа тохиолдолд нүдээрээ контакт үүсгэх нь хамгийн тохиромжтой юм. Бүсгүйчүүд бидний нүд гайхалтай ид шидтай шүү. Түүний нүдийг 2-3 секунд ширтээд боливол та түүний хараанд өртөнө.
2. Сонсогч байх
Таалагддаг залуугийнхаа анхаарлыг татахын тулд сайн сонсогч байх нь туслах болно. Та түүний яриаг анхааралтай сонсоод түүнд бага зэрэг анхаарал тавихад тэр өөрийн эрхгүй таныг сонирхож эхлэх болно. Түүнд хүнд зүйл тохиолдоход яриаг чагнаж оновчтой хэдэн асуулт асуугаарай, хэтэрхий ихийг асуувал залхах болно.
3. Халдашгүй мэт бай
Эмэгтэй хүн халдашгүй байхад түүнд хүрж чадахгүй нь замаасаа буцаж, үлдсэн нь таныг сонирхсон хэвээр үлдэнэ. Гэвч бидний зарим нь энэ аргыг ашиглаж байгаад алдаа гаргадаг. Халдашгүй байна гэдэг нь залуусыг өөрөөсөө түлхэх гэсэн үг биш бөгөөд таалагдсан залуудаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх нь зөв. Тэгэхгүй Мөсөн Хатан мэт байх гэсэн үг биш юм.
4. Өөрт тохиолдсон бүхнээ тоочих хэрэггүй
Эмэгтэй хүний хүвийн амьдралын талаар асуухад хэтэрхий их ярих тохиолдол их байдаг. Гэхдээ эрэгтэй хүн яриасаг эмэгтэйд тийм ч ихээр татагддаггүй гэдгийг та сайн ойлгох хэрэгтэй. Тэр таниас асуулт асуухад завсар зайгүй чалчих нь үнэхээр утгагүй болохоор үг бүрээ цэгнэж ярьж бай.
5. Тааварлашгүй байх
Та аз жаргалтай, эсвэл гунигтай байгаа эсэх чинь эргэн тойронд байгаа хүмүүст таны нүүр үргэлж сэтгэл санааны байдлыг харуулах болно. Тиймээс, та сонирхож байгаа хүнтэйгээ уулзах үедээ та нүүрний хувирлаа хянах хэрэгтэй. Тэр танд онигоо, инээдтэй зүйл ярьж өгөхөд бага зэрэг инээмсэглэснээр тэр таныг хөгжөөж чадахгүй байна гэж бодно. Дараа нь яавал би энэ бүсгүйг аз жаргалтай болгох вэ гэсэн асуултанд толгойгоо гашилгаж эхлэдэг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
