solongonews
Амьдралаа шинээр эхлэх гэж буй танд
2015-12-28 18:21
Та одоогийн өөрийн амьдарч байгаа амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа бол таны амьдралд өөрчлөлт хэрэгэй. Өөрчлөлт хийхэд зориг их дутдаг. Гэхдээ би таныг ажлаасаа гарч өөр газарт амьдар гэж хэлэх гээгүй юм шүү.
Таныг шинэ амьдрал, шинэ мэдрэмжийг мэдрүүлэхэд туслах зүйлс бол:
 
1. Итгэл
Мэдээж нэн түрүүнд танд өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Өөрчлөлт хийвэл ийм ч зүйл болвол яах вэ гэж айгаад байх юм бол юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс зүрхээ дагаарай.
 
2. Өөрийн гараар хийж бүтээх хүсэл
Таныг амьдралын бас нэг гэрэл рүү хүргэх зүйл бол та өөрийн гараар бүхнийг хийж бүтээх хүсэл бөгөөд амьдралыг огт өөр өнцгөөс харна гэдэгт итгэлтэй байна.
 
3. Зорилгоо тодорхойлох
Та амьдралаа үнэхээр өөрчлөхийг хүсэж байгаа бол та өөртөө шинэ зорилго тавиад үзээрэй. 
 
4. Шинэ хүмүүстэй танилцах
Магадгүй та хүрээлэн буй орчны хүмүүсээс уйдсан байж болно шүү дээ. Шинэ хүмүүстэй танилцаж танилын хүрээгээ тэлвэл амьдрал илүү сонирхолтой болно шүү.
 
5. Шинэ зүйлийг туршиж үз
Ажлынхаа цайны цагаар үргэлж нэг газраа ордог уу? Тэгвэл өөр газар өрийн хоолоо идээд үз. Эсвэл үснийхээ өнгийг өөрчлөх, шинээр гарсан киног үзэх гэх мэтээр.
 
6. Спортоор хичээллэ
Та турахыг хүсэж л байгаа биз дээ? Залхуурах юу байна? Яг одооноос эхлэ
 
7. Амьдралаас та яг юу хүсээд байгаагаа тодорхойл
Өөрийн доторх хүнтэйгээ сайн ярилцаж байх хэрэгтэй. Зөвхөн тархиараа амьдарна ч гэж байхгүй. Өөр өөртэйгөө сайн ярилцаад амьдралаас чухам би юу хүсээд байна вэ гэдгээ олж мэдээрэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл