solongonews
Ли Чян айлчлалаа өндөрлүүлээд Бээжинд буцаж ирлээ
2023-06-25 08:41
Ли Чян айлчлалаа өндөрлүүлээд Бээжинд буцаж ирлээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Хятад, Германы Засгийн газар хоорондын VII зөвшилцөл болон Герман улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлсний дараа Францад албан ёсны айлчлал хийсний зэрэгцээ Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээний тухай дээд хэмжээний уулзалтад оролцоод 06-р сарын 24-нд тусгай нисэх онгоцоор Бээжинд буцаж ирэв. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга У Жэнлун нарын зэрэг дагалдан яваа хүмүүс мөн нислэгээр буцан иржээ.

Парисаас явах үед Францын Хууль Зүйн Яамны сайд Эрик Дупонд Моретти, Хятадаас Францад суугаа элчин сайд Лу Ша-Е нар нисэх онгоцны буудлаас үдэн мордуулсан байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : china.chinadaily.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл