Ром хот дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байрт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 159-р зөвлөлийн хурал 06-р сарын 06-нд боллоо. Гишүүн орны байнгын төлөөлөгч, байгууллагын зөвлөлийн төлөөлөгч зэрэг 300 орчим хүн тус хуралд оролцсон байна.
Тус хурал "Ядуурал, өлсгөлөнгөөс ангижруулах, хоол хүнстэй байх эрхийг хамгаалах" сэдвийн хүрээнд өрнөжээ. Хятадын Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах албаны орлогч дарга Өү Чинпин Хятадын засгийн газрын ядуурлыг бууруулахад чиглүүлсэн арга хэмжээний тухай танилцууллаа.
Өү Чинпин: Өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятад улс 700 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулсан гэжээ.
БНХАУ-аас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад суугаа байнгын төлөөлөгч Ню Дүнь: Хятад улс дэлхийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хүчин зүтгэл гаргаж буй бөгөөд өөрөө ч үр өгөөжийг нь хүртсэн юм. Одоогийн байдлаар, Хятад улс Африк, Ази, Өмнөд Номхон далай, Латин Америк, Карибын бүсэд 1000-гаад эрдэмтэн судлаач томилон эдгээр бүс нутгийн улс орнуудын хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийг сайжруулж өгсөн юм. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа, гурван талт хамтын ажиллагаа нь олон оронд хамтын хөгжлийн зам гаргасан билээ. Энэхүү шинэлэг хамтын ажиллагааны загвар нь улс орон, бүс нутгийн хамтын ажиллагааны гүүр болсон хэмээн онцоллоо.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тоо баримтаас үзвэл, дэлхий дахинд 783 сая хүн маш хүнд амьдралтай байгаа юм гэжээ.
