solongonews
Хятад-Пакистаны эдийн засгийн коридор
2022-06-06 22:27
Хятад-Пакистаны эдийн засгийн коридор Пакистаны цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ

   Пакистаны мэргэжилтэн, албаны хүмүүс саяхан:

- Хятад-Пакистаны эдийн засгийн коридор нь Пакистаны цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад чухал үүрэг гүйцэтгэж, мөн "Бүс ба зам" ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд Пакистаны дотоодын аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайл үзүүлэх болно гэж мэдэгдлээ.

Пакистаны Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээлэн, Пакистан Хятадын нийгэмлэг хамтран зохион байгуулсан "Ногоон Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын холбоо"-ны нээлтийн ёслол болон холбогдох семинарууд 06-р сарын 01-02-ны өдрүүдэд Исламабад хотноо болжээ. Пакистаны Сенатын Уур амьсгалын өөрчлөлтийн хорооны дарга Эзди уг арга хэмжээний үеэр:

- Хятад-Пакистаны эдийн засгийн коридор нь Пакистанд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Пакистанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахын зэрэгцээ эрчим хүчний хэрэгцээгээ хангахад тусална гэсэн байна.   

Пакистаны Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээлэнгийн Хятадын судалгааны төвийн дарга Аслам уг арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

- Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад Хятадын экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг нэгтгэнэ гэж найдаж байна. Тэрээр бас ногоон Хятад-Пакистаны эдийн засгийн коридор нь "Бүс ба зам"-ын ногоон хөгжил, ногоон Пакистаныг хэрэгжүүлэх бас нэгэн чухал үйл явдал болно гэж хэллээ.

Пакистан өргөрсөнд цахилгааны хомсдолоос болж өдөрт 10 цагийн хугацаатай цахилгааны тасалдалтай тулгарч байж, Хятад-Пакистаны эдийн засгийн коридор нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг барих замаар асуудлыг шийдсэн байна. Хятад-Пакистаны эдийн засгийн коридорт байрлах нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь хэт эгзэгтэй эрчим хүч үйлдвэрлэх технологийг ашиглан ялгаруулалтыг нь орон нутгийн болон дэлхийн стандартад нийцүүлдэг юм.

  Пакистаны эрчим хүчний мэргэжилтэн Куреши сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

- Цаг уурын өөрчлөлт нь Пакистанд тулгамдаж буй хамгийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд Хятад-Пакистаны эдийн засгийн коридор нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаар тус улсад цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад тусалж чадна гэжээ. Куреши мөн Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын дараагийн шат нь Хятадын эко аж үйлдвэрийн паркуудыг дуурайж, Пакистаны эдийн засгийн өсөлтийг ахиулж, аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийг бий болгоно гэж үзэж байна гэж илэрхийллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл