21-р зууны Далайн торгоны замын олон улсын яармаг 31-ний үдээс өмнө Гуандүн мужийн Дүнваньд эхэллээ. Гуандүн мужийн намын хорооны дарга Хү Чүньхуа нээлтийн ёслолд баяр хүргэж үг хэллээ. Мужийн дарга Жү Шяадань "харилцаа хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлэн, 21-р зууны Далайн торгоны замыг байгуулъя" гэсэн илтгэл тавилаа.

Энэ яармагт 21-р зууны Далайн торгоны зам дагуух 42 улс орон бүс нутгийн 1000 аж ахуйн нэгж, гадаадаас бараа нийлүүлдэг дотоодын 6000 гаруй аж ахуйн нэгж оролцож, 2536 лангуу ажиллуулсан нь товлосноосоо 26.8 хувиар давжээ. Яармагийн үеэр олон улсын чуулга уулзалт, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, хөдөө аж ахуйн цахим худалдаа, борлуулалтын талаар лекц унших зэрэг арга хэмжээ зохион явуулж, Малайз-Хятадын худалдааны ордны нээлтийн ёслол, хил дамнасан худалдаанд юаниар тооцоо хийх бодлогын сурталчилгаа зэрэг арга хэмжээ зохиогдоно.
