2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хятад улсын гар хатгамлын уламжлал шинэчлэлийн их хурал Хянган аймагт эхэлжээ.
ӨМӨЗО-ы Намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Бай Юйган нээлтийн ёслолд оролцохын хамт үг хэлэв.
Тэрбээр хэлэхдээ, Хятад улсын гар хатгамлын уламжлал шинэчлэлийн их хурал бол Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеэр “Уг санаагаа үл мартаж, үүрэг хариуцлагаа бат цээжлэх” гол сэдэвт хүмүүжлийн удирдлагын үеийн чухал ярианы үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодит үйл ажиллагаа мөн. ХКН-ын XVIII их хурлаас хойш Өвөр Монгол гар хатгамлын үйлсийг их хөгжүүлж, ядуурлаас ангижруулах стратегийн бодлого болон хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах ажлыг хүчтэй дэмжиж, биет бус соёлын өвийг уламжлан бадруулах ажлыг мөн дэмжиж, “Тал нутгийн хатгамалчид” нь Хятадын үндэстний гэр бүлд “Хамгийн сайхан Хятадын үндэстний хэв намба”-ыг үлдээв гэжээ.
