Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсноос хойш нэг жилийн турш нэгэн гайхалтай амжилтыг гаргасан байна. Цаашид төмөр замаар гол болгосон Хятад, Лаос, Тайландын гурван талт хамтын ажиллагаа нь дэд бүсийн хөгжлийн түвшнийг үндсэндээ дээшлүүлж, олон улсын бараа гүйлгээний алтан замын үүргийг цаашид нэн тодорхой болж байна.
12-р сарын 03-нд Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсны нэг жилийн ой боллоо. Энэ өдрийг тохиолдуулан Хятад-Лаосын төмөр замын бүх шугамаар жимсний хүйтэн гинжин тээврийн анхны галт тэрэг ажиллуулж, Тайланд, Лаос болон АСЕАН-ы бусад орнуудын чанарлаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг галт тэргээр Хятадад экспортлох боллоо. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 12-р сарын 05-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад орсноос хойш нэг жилийн хугацаанд уг төмөр замаар нийт 24 зорчигч болон ачаа тээврийн буудал ажиллуулж, давхацсан тоогоор нийт 8 сая 500 мянган зорчигч нэвтрүүлэн, 11.2 сая тонн ачаа тээвэрлэн хүргэсэн бөгөөд бараа бүтээгдэхүүн нь 10 гаруй төрөл байснаасаа 1200 гаруй төрөл боллоо" гэжээ.
