2021 оны 03-р сарын 05-нд Ши Жиньпин дарга XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хамт хэлэлцүүлэгт оролцохдоо “Үндэстний эв нэгдлийг ахиулах тухай ажлаа нарийн бодитой биелүүлэх хэрэгтэй” гэв. 03-р сарын 07-нд Хөхнуурын төлөөлөгчдийн багтай хамт хэлэлцүүлэгт оролцохдоо “Олон үндэстэн хамтдаа баяжихыг ахиулж, олон үндэстний ард иргэдийн эв нэгдлийг зузаатгана” гэж дурдсан байна.
- Намын удирдлагыг баримталж, олон үндэстний ард түмнийг нэгтгэн, Хятадын онцлогтой социализмын замаар замнах хэрэгтэй.
- Чинээлэг нийгмийг бүтээн байгуулахад ямар ч үндэстэн дутаж болохгүй.
- Соёлыг хүлээн авах нь үндэстний эв нэгдлийн үндэс юм.
- Үндэстнүүдийн ард түмэн нэг гэр бүл шиг ойр дотно байх нь Хятад үндэстний сэргэн мандах үндсэн баталгаа болно.
