Эзэн Чингисийн эцсийн амьсгал шингэсэн газар шүү
Диваажин, диваажин гэнэ
Диваажин гэдэг чинь дэргэд минь байна
Эрээд яахав энд байна
Аа хө
Ганцхан заяасан
Газрын диваажин миний Ордос
Миний Ордос, миний Ордос
Нүд минь гүйцэхгүй сайхан нутаг
Нүгэл багтахгүй хувилгаан газар
Диваажин, диваажин гэнэ
Диваажин гэдэг чинь дэргэд минь байна
Эрээд яахав энд байна
Газрын диваажин миний Ордос
Дуучин Тэнгэрийн “Миний Ордос” нэртэй шинэ дуу саяхан цацагдаж, олны анхаарлыг татаад байна.
Дууны үгийг Монгол Улсын Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн бичиж, аяыг дуучин Тэнгэр зохиожээ.
Шинэ дууныхаа тухай дуучин Тэнгэр:
- Энэ жил Монгол Улсын "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн урилгаар Монгол Улсад очиж нэвтрүүлэгт оролцсон юм. Бавуугийн Лхагвасүрэн найрагч бол "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн уран сайхны зөвлөх редактор, хөтлөгч. Сурвалжлагын явцад бид олон сэдвээр ярилцсан. Ярилцах тусам улам гүн ойлголцож, нутаг усны тухай ярихад Бавуугийн Лхагвасүрэн гуай ч гэсэн манай нутагт хүрч байсан тухайгаа сайн ойлгож мэддэг гэж ярьж байсан юм гэж хэллээ.
Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн дуучин Тэнгэрт бичиж өгсөн “Миний Ордос” нэртэй шүлэг дуучны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн аж. Тэрээр өөрөө ая зохион, “Миний Ордос” гэсэн нэгэн шинэ дуу төржээ.
Энэхүү дууны аялгуу, дуулах хэв намбын тал дээр Ордос өнгө аяс бялхан байж, дууны аяын хувьд Ордосчуудын сонсох дуртай дөрвөн утаст хуураар хавсрал хөгжим болгон Ордос нутагтай эмэгтэй дуучин Одонгоо болон Цолмонгоо нартай хамтран дуулсан байна.
Дуучин Тэнгэр мөн энэхүү шинэ дуу нь нутаг усныхаа хүн ардын сэтгэлд хүрэхийг хүсэж байна гэж ярьж байлаа.





