solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Их Британий шинэ ерөнхий сайдад баяр хүргэв
2019-07-25 20:14
Синьхуа агентлагийн мэдээ: 07-р сарын 24-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Их Британий шинээр сонгогдсон ерөнхий сайд Борис Жонсонд баярын цахилгаан илгээж түүний ерөнхий сайд болсонд баяр хүргэлээ.

   Ерөнхий сайд Ли Кэчян баярын цахилгаандаа: Сүүлийн жилүүдэд Хятад, Их Британий харилцаа тогтвортой хөгжиж, хоёр талын дээд давхаргын хэлхээ холбоо нягтарч, олон салбар дахь сорилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн билээ. Ерөнхий сайд Борис Жонсон Лондон хотын дарга, ГХ-ийн сайд байх хугацаандаа, хоёр орны харилцааны хөгжилд нааштай хүчин зүтгэл гаргасныг би сайшааж байна гэсэн байна.

Тэрээр: - Хятадын тал хоёр орны харилцааны хөгжлийг маш чухалчилсаар ирсэн. Миний бие Ерөнхий сайд Борис Жонсонтай хамт харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцах сууринд хоёр орны улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэн Хятад, Их Британий харилцааг “Алтан үе”-ийн дагуу тогтвортой хөгжүүлж, мөн олон талт үзэл, чөлөөт худалдаа, нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгохын төлөө хичээн ажиллахад бэлэн байна гэж онцолжээ.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл