solongonews
Ачаалал ихтэй тээврийн хэрэгсэлд зориулсан робот зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна
2021-05-18 09:23
Ачаалал ихтэй тээврийн хэрэгсэлд зориулсан робот зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна

5-р сарын 14-нд Жянси мужийн Ганьжөү хотын Аньюань шянийн Хэзи хотхоны Янжя тосгоны намхан өндөртэй кабелан замаар робот зорчиж байлаа.  Аньюань шянь нь 2020 онд ухаалаг тээврийн буухиа шугмыг ажиллуулан тосгонуудыг хооронд нь холбож, намхан өндөртэй кабелан замаар тээвэрлэлт хийж, үүлний системийн удирдлагатай роботуудыг тээврийн тээвэрлэгчээр ажиллуулжээ. Шянь бүс нутаг тосгонуудыг холбосон намхан өндөртэй кабелан замд тээврийн автоматжуулсан сүлжээний системийг тохируулж, хүний оролцоогүй, ногоон, ухаалаг хөдөө орон нутгийн ложистик тээврийг бий болгож, хөдөө орон нутгийн ложистикийн "бага хэмжээний ачаа, олон тооны ачаа, шуурхай хүргэх " гэх мэт хэрэгцээний асуудыг шийдвэрлэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хотод оруулах анхны замыг нээсэн байна.  

Сүүлийн жилүүдэд Жянси мужийн Ганьжөү хотын Аньюань шянийн цахим худалдааны салбарыг эрчимтэй хөгжүүлж байна. Цахим худалдаа нь орон нутгийн тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, баяжих шинэ боломж болжээ. Гар утас нь өргөн олон тариаланчдын "хөдөө орон нутгийн шинэ хэрэгсэл" болжээ. Онлайн дэлгүүр нээх, шууд нэвтрүүлэг хийж бараа худалдах нь "хөдөө орон нутгийн шинэ үйл ажиллагаа" болжээ. Одоогийн байдлаар тус шяньд нийт 20 мянга гаруй хүн цахим худалдаа ажиллуулж байгаа бөгөөд жилд 25 гаруй сая килогам хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүн цахим худалдаагаар дамжин залгагдаж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл