solongonews
Хөлөнбуйр хот: Газрын өмчлөлийн хугацааг сунгасан нь тариачдыг баярлууллаа
2017-10-25 22:50
<ХАЛУУН ЯРИА>

ХКН-ын ХIХ их хурлын үеэр дурдсан мал аж ахуй тариалангийн орныг хөгжүүлэн мандуулах стратегийн бодлого зэрэг малчин тариачинд ашигтай төрийн бодлого нь Хөлөнбуйр хотын Хайлар дүүргийн Фэнь Дөү суурингийн Иү Лянь тосгоны ард олонд урам зориг өгч, аз жаргалтай шинэ амьдралаа цогцлох эрч хүчийг нь хөвчилж байна. Ерөнхий нарийн бичгийн даргын тайланд мал аж ахуй тариалангийн орныг хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлж, мал аж ахуй тариалангийн орны малчин тариачны асуудлыг шийдвэрлэх ажлыг ямагт бүх намын ажлын хамгийн гол болгох хэрэгтэй. Мал аж ахуй тариалах орныг урьдаар хөгжүүлэхийг баримталж, мал аж ахуй тариалах орны үндсэн эрхлэх дүрмийг бататган төгөлдөржүүлж, газрын өмчлөлийн гэрээний харьцааг тогтуун байлгаж, урт хугацаагаар үл өөрчлөхийг батална гэж дурдсан нь тариачдын сэтгэлд хүрэв. Фэнь Дөү суурингийн Ма Рүйлай хэлэхдээ:

- Арав гаруй жилийн өмнө манай тосгоныг нүүлгэж зүүн ууланд нэгдсэн тоосгон байшин барьж өгөн суулгасан бөгөөд нүүхийн зэрэгцээ бизнес эрхлэхийг дэмжсэн. Одоо тосгоны ард нэгдсэн байдлаар байгуулсан орон сууцанд сууж, төвлөрсөн халаалт, цахилгаантай, түгээгүүр устай, интернэт сүлжээтэй болж, хотын амьдралтай адилхан нөхцөлтэй болсон. Тосгоны ардын дундаж орлого 23000 юаньд хүрч, над шиг тариалах хүрээлэнд ажил хийж сард 300 юанийн цалин олж байгаа ард 45 хүн бий.

Иү Лянь тосгоны зөвлөлийн дарга Ван Юүнган хэлэхдээ:

- Хоёрдугаар ээлжийн газрын өмчлөлийн гэрээний хугацаа дууссаны дараа дахин 30 жил уртасгана гэж дурдсан нь тариачид болон хөдөө аж ахуйд хөрөнгө оруулагчдыг баярлуулсан. Бид тариалангийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа чангатгаж, үйлдвэрлэлийн цар хүрээгээ өргөтгөж, тосгоны 313 хүнсний ногооны пинг тосгоны ардын баяжих алтан уурхай болгоно хэмээн иртэл төгөлдөр ярив.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл