Улсын нэгдүгээр зэрэглэлийн зураач, Хятад улсын уран зургийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын уран зургийн нийгэмлэгийн захирал Санаабаатарын “Нүүдэл соёлын яруу магтуун” уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн саяхан Хөххотод нээлтээ хийсэн байна.
Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнд Санаабаатарын 120 гаруй уран бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Тал нутгийн үндэстний сэдэвт уран зэргийн бүтээлчдээс шалгарсан нэгэн төлөөлөгч болох Санаабаатар 60 гаруй жилийн турш монгол нутаг, нүүдэл соёлыг өөрийн бүтээлдээ зураглаж ирсэн юм. Түүний бүтээл нь улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хүртсэн төдийгүй зарим бүтээл нь улсын музей, улсын үндэстний соёлын ордонд хадгалагдаж байна.







