Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудал хилээр орж ирэх зорчигчдын хилээр нэвтрэх хэсэгт анхны зөөврийн хэлбэр бүхий татвар төлөх төхөөрөмжийг тавьсан байна.
Гар утсаар кодыг уншуулах эсвэл гар утасны төлбөр төлөх хуудсаа ПОС терминал мэдрэгчид ойртуулж, гарын үсэг зурж баталгаажуулах товчин дээр дарахад татвар төлж дуусдаг байна.

Хилээр орж ирэх зорчигчдын татвар төлөх асуудлыг хялбар шийдэх үүднээс Хөххотын гаалийн алба нь банк болон ажил хэргийн байгууллага нэгжтэй хамтран ажиллаж, Цагаан суварга орлон улсын нисэх онгоцны буудлын ачаа барааны хяналт шалгалтын хэсэгт гар утсаар код уншуулах эсвэл Вичатын төлбөр төлөх хуудсыг нэгтгэсэн ПОС терминал мэдрэгч ажиллуулж эхэлсэн байна. Өмнө нь хилээр орж ирсэн зорчигчид бэлэн мөнгө болон картаар төлбөр төлдөг байсан бол одоо гар утасны вичат, Жыфүбао зэргээр төлбөр төлөх боломжтой болжээ.

