Синьхуа агентлагийн мэдээ, 06-р сарын 21-ний өдөр Хятад улсын өмнөд нутгийн усыг умард нутаг руу татах төслийн дунд шугамын эхний барилга байгуулалтын 420 шоо метр усны секунд бүрийн урсгалын хэмжээг нэмэгдүүлэх ажил өндөрлөв. Одоохондоо төслийн ажил хэвийн тогтвортой үргэлжилж байна. Энэ хугацаанд 1.9 тэрбум шоо метр ус дамжуулсан бөгөөд үүнээс 950 сая шоо метрийг нь экологийн хангамжид ашиглаж, Хятадын умард нутгийн газар доорх усыг хэт ашигласан байдлыг зассан үр ашгийг сайжруулжээ.
06-р сарын 21-нд Хятадын Усны нөөцийн яамны холбогдох албаны хүн хэлэхдээ, 2019 онд Усны нөөцийн яам, холбогдох байгууллагууд хамтран "Умард нутгийн газар доорх гүний усыг хэт их ашиглах байдлыг ерөнхийлөн засах тухай үйл ажиллагааны төлөвлөгөө" гаргасан юм. Энэ асуудлаар Хятад улс анх удаа томоохон хүрээг хамарсан засаглалын төсөл гаргасан бөгөөд Өмнөд нутгийн усыг Умард нутагт татан ашиглах төслийн дунд шугамын барилга байгуулалт тус ажлыг хариуцан гүйцэтгэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Өмнөд нутгийн усыг Умард нутагт татан ашиглах төсөл хэрэгжиж ус дамжуулснаас хойш тус шугам дагуух бүсийн усны нөөцийг үр дүнтэй нөхсөн бөгөөд зарим нутгийн газар доорх гүний усны түвшин тодорхой хэмжээнд дээшилсэн байна.
