Дөрөвдүгээр сарын 10-ны 16:30 цагт Өвөр Монголын Улаанцав дахь Чи сум Логистик Паркаас хөдөлсөн Хятад-Европын X8205 галт тэргэнд дотооддоо үйлдвэрлэсэн 150 арилжааны тээврийн хэрэгслийг ачин Эрээн хотын төмөр замын боомтоор гарсан байна. 15 хоногийн дараа ОХУ-ын нийслэл Москва хотод хүрэх төлөвтэй байна. Мөн Улаанцав хотын Чи сумын Логистикийн Паркаас дотооддоо үйлдвэрлэсэн нийт 6300 автомашиныг экспортолсон гэдгийг харуулж байна.

Дотоодод үйлдвэрлэсэн автомашинууд Хятад-Европын галт тэргээр экспортлогдож, үүний зэрэгцээ олон олон дотоодын автомашины шил, дугуй, суудал зэрэг сэлбэг тоног ч Хятад-Европын галт тэргээр экспортлогдсон байна. Далайн тээвэрлэлттэй харьцуулахад Хятад-Европын галт тэрэг нь илүү үр ашигтай, тээврийн мөчлөг нь зөвхөн 2 долоо хоног үргэлжилбэл Орос улсад хүрчихдэг. Дотоодын тээврийн хэрэгслийг бүхлээр нь ачиж хүргэх загварыг нэвтрүүллээ. Энэ нь Оросын зах зээлийн эрэлт хэрэгцээнд илүү их нийцэж байна.
Чи сумын Логистик паркад Хятад-Европын галт тэрэгний тоо нэмэгдэхийн хэрээр Жинингийн ачаа тээврийн төв нь "хурдан, цаг баримталдаг, аюулгүй, тогтвортой, ногоон, байгаль орчинд ээлтэй" олон улсын холбоолсон ачаа тээврийн брэндийг бий болгов. Мөн газар дээр нь хяналт тавих ажлыг бэхжүүлж, боловсон хүчин, тоног төхөөрөмжийг боломжийн байдлаар байрлуулж, ачиж буулгах үйл явцыг сайжрууллаа. Хятад-Европын галт тэрэгний аюулгүй байдлыг хангаж, галт тэрэгний үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, ачаа тээвэрлэх хугацааг богиносгож, ачаа тээвэрлэгчдийн тээврийн зардлыг бууруулсан байна.
Хятад-Европын галт тэрэгний нөлөөгөөр, Улаанцав хотод мод боловсруулах зэрэг аж ахуйн нэгжүүд суурьшиж, хэсэг томоохон хэмжээний ложистикийн аж ахуйн нэгж, ложистикийн суурингууд Улаанцав хотод цугларч үйл ажиллагаа явуулав. Эдгээр нь Улаанцавын орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү их эрч хүчийг бий болгосон байна. Чи сумын Ложистикийн паркаар дамжуулан импортолж буй мод, самбар, шар сүүний нунтаг зэрэг бүтээгдэхүүний төрөл зүйл ч бас нэмэгдэж байна.

Улаанцав хотын Чи сумын Логистик паркад Хятад-Европын галт тэрэг үйлчилж эхэлснээс хойш, Улаанцав-Ташкент, Улаанцав-Москва зэрэг олон улсын таван шугамыг дараалан нээлээ. Ташкент, Москва зэрэг 8 улс орны хотод нэвтэрч, нийт 279 удаа галт тэрэг зорчуулав, мөн дүүрэн ачаатай явж, дүүрэн ачаатай буцаж байдаг ба давтамжийн тогтвортой байдал нь Улаанцавын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр болсон байна.
