solongonews
Ж.Бямбасүрэн: Ерөнхий сайд гэр бүлийнхнийхээ зардлыг өөрөө төлсөн
2014-09-26 14:31
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эхнэр хүүхэдтэйгээ Солонгос улс руу улсын зардлаар явсан гэсэн мэдээлэл гарсан.

“Ерөнхий сайд аа, эхнэр хүүхдийнхээ зугаа­цах зардлыг ядаж өөрөө дааж болохгүй юу” гэх гарчиг бүхий мэдээ цахим ертөнцөөр тарсан. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга  Ж.Бямбасүрэнгээс тодрууллаа.

-“Ерөнхий сайд аа, эхнэр хүүхдийнхээ зугаацах зардлыг ядаж өөрөө дааж болохгүй юу” гэх гарчигтай мэдээлэл цахим хэвлэлээр гарсан. Үүнд та албан ёсны тайлбар өгөөч?

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эхнэр хүүхэдтэйгээ Солонгос улс руу улсын зардлаар явсан гэсэн мэдээлэл гарсан. Санхүүгийн асуудал хариуцдаг хүний хувьд үүнд албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй байх. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны гуравдугаар сарын 8-13-ны хооронд Солонгос улс руу явсан нь үнэн. Гэхдээ гэр бүлийнхнийхээ зардлыг өөрөө төлсөн. Зардлаа өөрөө төлсөн баримтууд нь манай санхүүд байна.

-Хэвлэлээр цацагдсан албан баримт ямар учиртай юм бэ?

-Тэр манай баримт биш. Бид санхүүгийн дүрэм журмын дагуу албан томилолтын төсвийг боловсруулж албаны удирдах албан тушаалтнуудад танилцуулж эцсийн хувилбараар төсвөө гаргадаг. Үндсэн нотлох баримтууддаа үндэслэн гүйцэтгэлийг гаргаж төл­бөрийн гүйлгээг хий­дэг. Хэн хаанаас тийм зохио­мол зүйл үйлдэж тараасныг мэдэхгүй байна. 

-Гадаад явах асуудал нь хуулиараа хэрхэн зохи­цуу­лагддаг юм бол. Хамгаалагч болон эмчийн тухайд?

-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн есдүгээр зүйлд Ерөнхий сайд   нэгдү­гээр зэрэглэлийн хамгаалалтад байна. Мөн Засгийн газрын тухай хуулийн найм дахь заалтад Ерөнхий сайдын бүрэн эрх, эрүүл мэндийг онцгой хамгаална гэсэн заалт бий. Эдгээр заалтуудын дагуу хамгаалалтын ажилтнууд болон эмчлэгч эмчийнх нь төлбөрийг төрөөс санхүүжүүлдэг.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл