
2021 оны 09-р сарын 08-нд Пакистаны засгийн газрын санаачилгаар Афганистаны хөрш орнуудын гадаад харилцааны сайд нар цахим уулзалт хийсэн бол, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Ираны Гадаад харилцааны сайд Абдуллахян, Пакистаны Гадаад харилцааны сайд Куреши, Тажикстаны Гадаад харилцааны сайд Мухридин, Узбекистаны Гадаад харилцааны сайд Камилов, Туркменистаны Гадаад харилцааны дэд сайд Хажиев нар оролцжээ.
Гадаад харилцааны сайд нар тэмдэглэхдээ "Гадаадын арми Афганистанаас татан гарсныг дагалдан тус орны ард иргэд эрхбиш өөрийн хувь тавилангаа шийдэх цаг болж, “Афганистанчуудаар гол болгож, Афганистанчууд бүрэн эзэмшсэн” улс орны эвлэрэл, энх тайвны үйл явцыг үнэнхүү биелүүлэх хэрэгтэй болоод байна. Цэрэг дайны арга барил нь Афганистаны асуудлыг зохицуулж чадахгүй, Афганистанд нийт иргэд оролцсон багтаамжтай засаглалын тогтолцоог бүрдүүлэх нь маш чухал гэдгийг тус орны нөхцөл байдлын өөрчлөлт дахин гэрчилж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох гишүүн орнууд Афганистаны энх тайван, сэргээн босголтод хариуцлага хүлээх ёстой бөгөөд тус орны нийгэм, эдийн засгийн дэд бүтцийн байгуулалтыг дэмжиж, ард түмэнд нь эдийн засгийн болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг Афганистанчуудыг хаяандаа орхиж болохгүй. Хөрш орнууд сорилтыг хамтаар зохицуулж, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэн, энх тайван, аюулгүй, тогтвортой, бүс нутгийн хэмжээнд дэд бүтцээр холбогдох, иргэдийн солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн интегралчлал зэргийг ахиулж, бүс нутгийн нийт иргэд түмэнд ач тусыг нь хүртээх ёстой" гэжээ.
