Тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд Хятадын шинэ залуучууд нийгэмлэгээс зохион байгуулсан Хятад, Туркийн залуучуудын "Бүс ба зам"-ын хөгжлийн семинар Туркийн нийслэл Анкарад боллоо. Семинарт БНХАУ-аас Турк улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Чэн Вэйхуа оролцож илтгэл тавьсан бөгөөд Хятад, Турк хоёр орны залуучуудын төлөөлөгчид "Бүс ба зам" болон "Дунд коридор"-ын холболтын бүтээн байгуулалтын талаар санал бодлоо солилцжээ.

Хятадын шинэ залуучууд нийгэмлэгийн ерөнхий захирал Утикул нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Хятад, Туркийн олон салбарын залуучуудын төлөөлөгчдийг энэхүү семинарт оролцохыг сайшааж байгаа бөгөөд "Бүс ба Зам" санаачилга болон "Дунд коридор" төлөвлөгөөний тасралтгүй холболт нь хоёр орны ард түмэнд бодит үр ашиг авчрах болно гэж хэллээ.
Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам"-ын хүрээнд Хятадын компаниуд Туркийн санхүү, эрчим хүч, харилцаа холбооны технологи зэрэг салбарт үлэмжхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм. "Бүс ба зам" санаачилга нь хоёр орон хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй нэмэгдүүлж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад тусалж байна.

БНХАУ-аас Турк улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Чэн Вэйхуа болон зочид төлөөлөгчид Хятад улс, ХКН-ын тухай хэрхэн зөв танин мэдэх, хоёр орны залуучуудын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд Хятад, Турк хоёр орон өөрсдийн нөөц бололцоогоо цаашид ашиглан, хөгжлийн стратегийн холболтоо эрчимжүүлж, "Бүс ба зам"-ын хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхийг онцолжээ.
Хятад, Туркийн "Бүс ба зам" санаачилга болон "Дунд коридор" төлөвлөгөөний холболт гүнзгийрэхийн хэрээр бид олон салбарт илүү өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна.
Туркийн Бүгд Найрамдах Ардын Намын Залуучуудын газрын дарга Чилик хэлэхдээ "Хятадын шинэ залуучууд нийгэмлэг нь Хятад, Турк хоёр орны залуучуудын солилцооны гүүр болж, хоёр орны залуучуудын яриа хэлэлцээг үргэлжлэн бэхжүүлнэ гэдэгт найдаж байна" гэв.

"Бидэнд маш олон нийтлэг үнэт зүйлтэй бөгөөд Хятад, Туркийн залуучуудын хооронд байгуулсан найрамдал, харилцаа холбооны зам сувагт сэтгэл хангалуун байна. Бид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн хадгалахыг хүсэн хүлээж байна."
Үүнээс гадна, уулзалтад оролцсон зочид төлөөлөгчид хоёр ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх талаар гүнзгий санал солилцсон байна. Хятадын шинэ залуучууд нийгэмлэг нь Туркт сурч, ажиллаж буй Шиньжяны эх оронч залуусын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан Хятад, Туркийн залуучуудаар гүүр, холбоос болгосон ашгийн бус нийгмийн байгууллага юм. Энэхүү семинарт Хятад, Туркийн улс төрчид, бизнесменүүд, эрдэм шинжилгээний нийт 50 шахам шилдэг залуучуудын төлөөлөл оролцжээ.

