solongonews
Хятадын 34 дэх удаагийн Өмнөд тулын ажлын баг мордоход бэлэн байна
2017-11-06 21:49
Хятадын 34 дэх удаагийн Өмнөд тулын ажлын баг 11 дүгээр сарын 8-ны өдөр мордоно.

Өнгөрсөн сард Хойд туйлаас амжилттай буцаж ирсэн “Шюэ Лүн” онгоц тун удахгүй Өмнөд тулын ажилдаа мордох гэж байна. Хятадын 34 дэх удаагийн Өмнөд тулын ажлын баг 11 дүгээр сарын 8-ны өдөр “Шюэ Лүн” онгоцонд сууж Өмнөд тулын судалгааны үүргээ биелүүлэхээр мордох болно.

Хятадын Туйлын Судалгааны Газрын дарга, 34 дэх удаагийн Өмнөд тулын ажлын багийн ахлагч, шинжлэх ухаанч Ян Хүйниний танилцуулснаар, Хятадын 34 дэх удаагийн Өмнөд тулын ажлын баг нь Хятадын 80 гаруй байгууллага нэгжээс ирсэн 334 гишүүнээс бүрдэж, нийт аялал нь 36000 далайн миль хүрэх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын дундуур Шанхай хотод буцаж ирэхээр төлөвлөж байгаа аж.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл