solongonews
”Жүншин 1E” хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2022-09-14 09:18
Хятад улс ”Жүншин 1E” хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

09-р сарын 13-ны 21 цаг 18 минутад Хятад улс Вэньчан сансрын хөөргөх талбай дээр Чанжэн-7 өөрчлөгдсөн зөөгч пуужинг ашиглан "Жүншин 1E" хиймэл дагуулыг амжилттай хөөргөв. Хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай нэвтэрч, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон.

"Жүншин 1E" хиймэл дагуулыг голчлон хэрэглэгчдэд өндөр чанартай дуу хоолой, мэдээлэл, радио, телевиз дамжуулах үйлчилгээ үзүүлэхэд ашигладаг. Энэхүү даалгавар нь Чанжэн  цуврал пуужингийн 437 дахь нислэг юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл