Туркийн Эрүүл мэндийн сайд Фахретин Кока 12-р сарын 24-ний орой:
- Хятадын Бээжин хотын Ке Шин Жүн Вэй биотехнологийн ХХК-ний судлан бүтээсэн Ковид-19-ийн идэвхгүйжүүлсэн вакцин Туркийн ард түмэнд тохирох бөгөөд үр дүнтэй, аюулгүй болохыг тогтоосон гэж хэллээ.
Кока мөн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр:
- Турк улсад тус вакцинд сайн дураараа хамрагдсан хүмүүсийн талаарх урьдчилсан дүн шинжилгээнээс харахад Кэ Шиний Ковид-19-ийн вакцины үр дүн 91.25 хувьтай байсан. Эмнэлзүйн туршилтын явцад ноцтой гаж нөлөө илрээгүй. Хятад улс холбогдох вакцинуудаа Турк руу экспортлохыг зөвшөөрлөө. Хэрэв бүх зүйл урагштай юм бол Хятадаас оруулах анхны 3 сая вакцин ойрын хугацаанд Туркт ирнэ. Эхний шатанд 9 сая хүнийг вакцинд хамруулах бөгөөд голчлон эмнэлгийн ажилтнууд зэрэг халдварын өндөр эрсдэлтэй бүлгийг вакцинжуулна гэж мэдэгдлээ.
Туркийн Эрүүл мэндийн яамны вэбсайтын 12-р сарын 25-ны өдрийн мэдээллээр Турк улсад нийт 2 сая 118 мянга 255 батлагдсан тохиолдол байгаа бөгөөд нас барсан тохиолдол 19 мянга 371-д хүрсэн байна.
