Синьхуа агентлагийн мэдээ: Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яам, Төв радио телевиз, Бүх Хятадын ханган борлуулалтын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Хятадын тариачдын элбэг ургацын баярын хэрэглээг дэмжих арга хэмжээ 7-нд Бээжинд албан ёсоор эхлэв.
Энэ он Хятадын гурав дахь элбэг ургацын баяр тохиож байна. Хятадын Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны албан хариуцлагатны танилцуулснаар, хэрэглээг дэмжих арга хэмжээ зохиож буй нь сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээг ахиулж, бүтээгдэхүүний брэндийн нэр нөлөөг дээшлүүлэн, хөдөө тосгоны үйлдвэрлэлийг шат өгсүүлэх зорилготой юм. Уг арга хэмжээ нь ядуу нутагт түлхүү анхаарал хандуулж, 130 гаруй тариалах бүсийн брэндийг хамрах болно.
Нээлтийн арга хэмжээний дараа, Төв радио телевизийн хэвлэлийн төв, хөдөө аж ахуйн программын төв цахим худалдааны шууд нэвтрүүлгийн арга хэмжээ явуулж, хүмүүс Pinduoduo сайтнаас худалдааны тасалбарыг үнэ төлбөргүйгээр олох боломжтой юм.
Уг арга хэмжээ 11-р сарын сүүлч хүртэл үргэлжилж, цахим худалдааны шууд нэвтрүүлгийг 12 удаагаа зохион байгуулна.
