solongonews
НОМИН НОГООН ЭХ БАЙГАЛЬ БОЛ ЭРДЭНЭ
2018-08-07 19:55
ЭХ БАЙГАЛЬ БОЛ ЭРДЭНЭ

Хүн байгаль амь нас нэгтэй бөгөөд хүн төрөлхтөн байгалийн жамаар амьдарч, байгаль дэлхийгээ хамгаалах хэрэгтэй. Хүн төрөлхтөн байгалийн жамаар амьдарч чадвал сая байгалийг ашиглаж чадах бөгөөд байгальд хор нөлөөтэй ажил хийвэл эцэстээ байгалийн эрхшээлд орж өөрийн биеэ шатаах хийгээд энэ нь зайлшгүй жам ёс болжээ.

Номин ногоон эх байгаль бол тус биеэрээ эрдэнэ бөгөөд өөрийн биеэ хайрладаг шиг эх байгаль, экологийг хайрлах хэрэгтэй. Бидний бүтээн байгуулж буй орчин үеийн хөгжил нь хүн болон байгалийн эв нэгдлийн суурин дээр бүтээгдэж байгаа бөгөөд бодисын болон оюун санааны баялгийг бүтээж, өдөр тутам нэмэгдэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээ шаардлагыг буй болгож, экологийн бүтээн байгуулалтыг сайн хийж, хүн төрөлхтөнд тав тухтай амьдралын орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энерги хэмнэх, байгалиа хамгаалах, байгалиа нөхөн сэргээхийг тэргүүн чухал үүрэг болгосон чиглэлийг баримталж, энерги хэмнэсэн, байгаль орчноо хамгаалсан хөгжлийн орон зай, аж үйлдвэрийн бүтэц, үйлдвэрлэлийн арга хэлбэр, амьдралын арга хэлбэрийг буй болгож, эх байгальд амар тайван, эв зохистой, үзэсгэлэнт байдлыг буй болгож өгөх хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд Урадын дунд хошуу нь тал нутгийн экологийн шагнал урамшууллын бодлогыг хэрэгжүүлж, нийт 727 сая юанийг шагнал болон урамшуулалд ашиглаж, 6101 айл ашиг хүртсэн бөгөөд 607 мянган га талбай нутаг сэргэсэн байна. Айл өрхийн экологийн мал аж ахуйн талбай байгуулах бодлого хэрэгжүүлснээр Урадын дунд хошууны мал аж ахуйн хөгжил тоон өсөлтөөс чанарын өсөлтөд хүрч, эдийн засгийн ашиг орлого нэмэгдэж, орлого сайтай айлын жилийн дундаж орлого 80 мянган юаньд хүрчээ. Урадын дунд хошуу байгалийн ойн хамгаалалт, тариалахыг зогсоож бэлчээрийг сэргээх, чухал бүс нутгийг ойжуулж ногооруулах зэрэг төслийг хэрэгжүүлж, нийт 33333 га талбай нутгийг нөхөн сэргээж, экологийн ой, үзмэрийн ой, эдийн засгийн ой зэрэг гурван ойг бүтээн байгуулж, хот суурин, дүүрэг, хөдөө орон нутгийг нэгтгэн хөгжүүлэх асуудалд анхаарлаа хануулж ажилласнаар хоёр улиралд цэцэг дэлгэрсэн, гурван улиралд өнгө үзэмж бүрдсэн, дөрвөн улиралд ногоон өнгөтэй үзэсгэлэнт орныг бүтээн байгуулжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл