
Хятад улсын Сурган хүмүүжлийн яамнаас санаачлан зохион байгуулж, Хятад улсын Сурган хүмүүжил шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, Өвөр Монголын Баарин баруун хошууны сурган хүмүүжил, шинжлэх ухаан техник мэргэжлийн товчооноос хамтран зохион байгуулсан Хятад улсын хэмжээний хүүхэд багачуудын сургуулийн хүрээний хөл бөмбөгийн дасгалжуулагчийн улсын зэрэглэлийн тусгай сургалт 07-р сарын 01-ний өдөр Өвөр Монголын Баарин баруун хошуунд эхэлсэн байна.



Тус үйл ажиллагаа нь “Хятад улсын хөл бөмбөгийн салбарын өөрчлөлт хөгжлийн ерөнхий төсөв”-ийг тууштай хэрэгжүүлж, сургуулийн хүрээний хөл бөмбөгийн багшийн эгнээний бүтээн байгуулалтыг ахиулж, улмаар сургуулийн хүрээний хөл бөмбөгийн салбарын эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад гол зорилго оршиж байгаа аж.


Нээлтийн ёслолын үеэр мөн Хятад улсын хүүхэд багачуудын сургуулийн хүрээний хөл бөмбөгийн дасгалжуулагчийн улсын зэрэглэлийн тусгай сургалтын суурин, Хятад улсын Төвийн Үндэстний Их Сургуулийн Сурган хүмүүжлийн дээд сургуулийн үндэстний суурь сурган хүмүүжлийн заах арга сургалт судалгааны суурингийн хөшиг нээх ёслолыг тус тус явуулсан байна.



Энэ удаагийн сургалтад Өвөр Монгол, Гирин мужийн төлөөлөгчид оролцжээ. Сургалт нь 4 өдрийн хугацаатай үргэлжлэх юм.

