solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян ОХУын ерөнхийлөгч В.Путинтэй уулзав
2019-09-20 10:01
Ерөнхий сайд Ли Кэчян ОХУын ерөнхийлөгч В.Путинтэй уулзав

       ХТРТ-ийн мэдээ: 09-р сарын 18-нд Кремльд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.
Ли Кэчян:

- Миний бие энэ удаагийн айлчлалаар ерөнхий сайд Медведевтэй Хятад, Оросын ерөнхий сайд нарын 24 дэх тогтмол уулзалт хийж, хоёр орны олон салбарын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг бүх талаар төлөвлөн, олон шинэ үр дүнд хүрлээ. Оросын талтай найрсаг харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, солилцоогоо эрчимжүүлж, НҮБ-аар төв болгосон олон улсын систем, ДХБ-ын дүрэмд суурилсан олон талт худалдааны системийг хамгаалахад Хятадын тал бэлэн байна. Энэ нь дэлхийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм гэсэн байна.
Путин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд:

- Хятад улстай тогтоосон харилцаа бол ОХУ-ын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл юм. Дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш Орос, Хятадын харилцаа олон улсын харилцаанд тогтворжуулагч чухал хүч болсоор ирлээ. Энэ удаагийн Орос, Хятадын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтаар олон шинэ тохиролцоонд хүрч, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг үр дүнтэй дэмжлээ. Өөрийн хөгжлийн стратегиа "Бүс ба зам" санаачилгатай сайтар холбож, хоёр талын худалдааны цар хүрээг өргөжүүлж, хамтын хөгжлийг ахиулахад Оросын тал бэлэн байна гэж хэллээ.
Ерөнхий сайд Ли Кэчян Хятад, Оросын Ерөнхий сайд нарын 24 дэх уулзалтыг амжилттай зохион явуулсны дараа тусгай онгоцоор Санкт-Петербургээс Москвад хүрэлцэн очсон юм. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл