solongonews
Турах хоолны дэглэм #1
2015-12-28 18:21
Магадгүй хавар болоод бүсгүйчүүд маань турахын тулд дасгал хийж эхэлж байгаа биз. Турахын тулд дасгал хийн хөлсөө гаргах нь чухал ч хоолны дэглэм түүнээс чухал. Турахад хоол 80, хөдөлгөөн 20 хувь нөлөөлдөг юм шүү. Тиймээс та бүхэндээ турах хоолны дэглэмийг хүргэж байна. Энэхүү дэглэмийг дасгалтай хослуулвал илүү үр дүнтэй болохыг анхаарна уу.
Өглөө (боссон цагаас эхэлнэ)
• 2-3 аяга ус ( зөгийн балтай, лемонтой )
• 1 ш чанасан өндөг (шарыг нь хаян цагааныг нь идээрэй)
• Хар талх 2 ш ( масло, молоко, жимсний чанамал түрхсэн байж болно)
• 1 ш гадил 
 
Өдөр 
• Ямар ч хоол байсан болно (гурил будаа багатай, 1-р хоол байвал зүгээр )
• Хоолтойгоо хамт чихэргүй баахуу цай ууж болно. 
 
Үдээс хойш
• Шинэ ногооны салат
• Өдрийн идсэн хоолны тал шиг хэмжээтэй хоол
• Жимс 
Орой (6 цагаас өмнө)
• Чихэргүй тараг 
• Жимс 
 
Анхааруулга : Та өдөрт дор хаяж 4 удаа хооллох ёстой. Өдрийн хоолыг дундын аягаар идэх хэрэгтэй. Их порцоор идэж болохгүй. Хэт их өлсгөлөн явж хэзээ ч болохгүй. Өглөө өдөр үдээс хойш орой гэсэн үеүдэд нэг дор олон идэх зүйл байгааг хараад та гайхаж байгаа байх. Дээрх хоолнуудаас тэр үедээ аль нэгийг нь л сонгож иднэ. Магадгүй өглөө танайд өндөг байхгүй байж болно. Хэрвээ тийм бол хар талх 2 ширхэгийг иднэ гэсэн үг. Дандаа адилхан хоол идээд байхгүй танд сонголтууд байгаа. Амттангаас эрс татгалз. Хэрвээ амттай юм идмээр санагдаад байвал жимс авч идээрэй. 
 
Нийтлэгч : Гоо
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл