solongonews
Гар утасны донтолтоос хүүхдүүдээ хамгаалах дүрэм гаргав
2021-02-01 17:19
Гар утасны донтолтоос хүүхдүүдээ хамгаалах дүрэм гаргав.

Хятадын Боловсролын яамны сайтад мэдээлснээр, Хүүхдүүдийн харааг хамгаалж, шамдан суралцах боломж ханган, интернет тоглоомд донтохоос сэргийлж, бие сэтгэлийн эрүүл байдлыг дэмжих зорилгоор Боловсролын яам саяхан мэдэгдэл гаргаж, дунд бага сургуулийн хүүхдүүд сургуульд хувийн гар утас ашиглахыг хориглосон байна.

Мэдэгдэлд бас, маш тулгам шаардлагатай гар утас хэрэглэхэд эцэг эх нь зөвшөөрсөн өргөдөл дэвшүүлэх  бөгөөд сургуульд байх хугацаанд гар утсыг нь хяналтад авч, хичээлийн танхимд хэрэглэхийг хориглоно гэж шаарджээ.
Сургуулийн зүгээс хүүхдүүдийг гар утасны талаар зөв ойлголттой болгож, зохистой ашиглуулах хүмүүжлийг бүрэн хийж, эцэг эх нь хүүхдээ зөв хүмүүжүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл