solongonews
“Xiaomi” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулав
2019-05-30 10:16
“Xiaomi” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулж байна.

   Хятадын “Xiaomi” компани “Redmi K20” болон “Redmi K20 Pro” шинэ ухаалаг гар утсаа 05 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотод танилцууллаа.

   Загваруудын хоорондох гол ялгаануудын нэг нь процессор юм. “Redmi K20” загварт “Snapdragon 730” процессор суурилуулсан бол “Redmi K20 Pro” нь “Snapdragon 855” процессортой байна. Мөн “K20 Pro”-д тусгай найман давхаргатай графит хөргөх технологи суурилуулсан бөгөөд ухаалаг утас өндөр ачаалалтай үед халахгүй аж.

Дээрх ухаалаг гар утаснууд “Near field communication” буюу богино зайн радио долгионы дамжуулалт хийдэг  “Xiaomi”-гийн анхны загварууд юм.

Хоёр утас хоёулаа 2340x1080 пикселийн нягтралтай, 6.39 инчийн AMOLED дэлгэцтэй. Дэлгэцэнд мөн хурууны хээ таних долоо дахь үеийн сканер суурилуулжээ. “Redmi K20” болон “K20 Pro” нь нүүрэн талдаа 20 мегапикселийн нягтралтай камертай ба үндсэн гурван камерийнх нь нягтрал 48 юм байна.

“Xiaomi”-гийн шинэ ухаалаг утаснуудын худалдаа Хятадад зургадугаар сарын 01-нд эхэлнэ. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл